ХөөмэйЗасварлах

Хөөмэйн урлаг нь Монгол улсын баруун хэсэг, одоогийн Ховд, Говь-Алтай аймгийн хүрээнд үүссэн гэж үздэг. Өнөөдөр, хөөмэйг Монголын хаанаас ч олж үзэж болох бөгөөд Монгол улс нь дэлхийд хөөмэйн урлаг хамгийн өндөр хөгжсөн улс юм. Энэ төрлийн урлаг дотроос хамгийн их хэрэглэгддэг Хөөмэй нь дараахь хэсгүүдэд хуваагддаг.

•Уруулын

•Тагнайн

•Хамрын

•Багалзуурын, хоолойн

•Цээжин хөндий, хэвлий

•Түрлэгт, Хосмолжин хөөмэй


Хөөмэй нь Монгол улсын Үндэсний хөгжмүүдийн нэг болох морин хуур хөгжимтэй хослон тоглоход илүү сайхан эгшиглэдэг.

Монголчууд эдгээрээс гадна хөөмэйн бусад төрлүүд болох Хархираа, Исгэрээ урлагуудийг мөн өндөр хөгжүүлсэн. Эдгээр бусад төрлүүд нь Тува, Казакстан, Укбекэстан гэх мэт хөрш зэргэлдээ улс үндэстнүүдэд өргөн дэлгэрсэн байдаг.