Цахиагийн Элбэгдорж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 85:
Элбэгдoрж aрд түмнээсээ сонгогдон Ардын Их Хурлын депутатаас эхэлж нийт гурван удаа УИХ-ын гишүүнээр 1990-2000 онд ажилласан байна. Тэрбээр хүний эрх, aрдчилал, эрх чөлөөг тунхаглан баталгаажуулсан Монгол Улсын шинэ Yндсэн Хуулийг боловсруулан батлалцсaн юм.
 
 
Монгол дахь хамгийн анхны бие даасан телевиз болох Монгол, Америкийн хамтарсан [[Ийгл телевиз]]ийг Элбэгдорж 1995 онд үүсгэн байгуулалцсан байна.
 
Коммунист он жилүүдэд МАХН-ын засаглалаас өөр үзэл бодолтой, шашинтай байснаас нь болж хэлмэгдүүлж, устгасан 37000 гаруй хэлмэгдэгсэд, болон тэдний ар гэрийнхнээс Монгол Улсын төр уучлал хүсэх арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга байхдаа Элбэгдорж санаачилж, хэрэгжүүлсэн юм. Сталины үеэс эхэлсэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, ар гэрт нь нөхөн олговор олгох, нэр төрийг нь сэргээж, цаашид хүний эрх зөрчихийг хориглосон Цагаатгалын тухай хуулийг батлахад Элбэгдорж гол үүрэг гүйцэтгэсэн билээ.