Абэ Шинзоо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Image:Shinzo Abe, 2007Apr27.jpg|thumb|right|Абэ Шинзоо]]
'''Абэ Шинзоо''' (яп. 安倍 晋三, あべ しんぞう,) англ. Shinzo Abeнь [[1954 онЯпон|Японы]]ы 90 дэх [[9-рерөнхий сарын 21сайд]] - ) нь ([[Япон2006]]ы оны [[улстөрч9 сарын 26]]-наас). [[Японы Либерал Ардчилсан Нам|Либерал Ардчилсан НамНамд]]д харьяалагдах, [[Японы парламент|Японы парламентын төлөөлөгчдийн танхимтанхимын]]ын гишүүн. Японы 90 дэх Ерөнхий сайд (2006 оны 9-р сарын 26-наас). Либерал Ардчилсан Намын 21 дэх дарга.
 
==Товч намтар==
Төрөл саднуудын нь дунд алдартай улстөрчид олон бий. Эхийн талын өвөө нь ерөнхий сайд агсан [[Киши Шинсүкэ]], эцгийн нь авга ах, ерөнхий сайд агсан [[Сатоо Эйсакү]], эцэг нь Гадаад хэргийн сайд агсан [[Абэ Шинтароо]], дүү нь парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн [[Киши Нобүо]] зэрэг болно. [[Сэйкэй их сургууль|Сэйкэй их сургуул]]ийн [[Хууль зүйн факультет]], [[Улс төр судлалын тэнхим]]ийг төгссөн. Улс төр судлалын магистр. Их сургууль төгссөнийхөө дараа "Кообэ Сэймоо" компанид орсон бөгөөд дараа нь Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга байгаад, улс төрд орон парламентын гишүүнээр сонгогдсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж байгаад ерөнхий сайд болсон.
Тэрээр 1954 оны 9 сарын 21-нд Ямагүчи мужийн Нагато хотод төржээ. [[Сэйкэй их сургууль|Сэйкэй их сургуулийн]] [[Хууль зүйн факультет]], Улс төр судлалын тэнхимийг 1977 онд төгссөн. Улс төр судлалын магистр.
 
Төрөл саднуудын нь дунд алдартай улстөрчид олон бий. Эхийн талын өвөө нь ерөнхий сайд агсан [[Киши Шинсүкэ]], эцгийн нь авга ах, ерөнхий сайд агсан [[Сатоо Эйсакү]], эцэг нь Гадаад хэргийн сайд агсан [[Абэ Шинтароо]], дүү нь парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн [[Киши Нобүо]] зэрэг болно. [[Сэйкэй их сургууль|Сэйкэй их сургуул]]ийн [[Хууль зүйн факультет]], [[Улс төр судлалын тэнхим]]ийг төгссөн. Улс төр судлалын магистр. Их сургууль төгссөнийхөө дараа "Кообэ Сэймоо" компанид орсон бөгөөд дараа нь Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга байгаад, улс төрд орон парламентын гишүүнээр сонгогдсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж байгаад ерөнхий сайд болсон.
 
Төрөл саднуудын нь дунд алдартай улстөрчид олон бий. Эхийн талын өвөө нь ерөнхий сайд агсан [[Киши Шинсүкэ]], эцгийн нь авга ах, ерөнхий сайд агсан [[Сатоо Эйсакү]], эцэг нь Гадаад хэргийн сайд агсан [[Абэ Шинтароо]], дүү нь парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн [[Киши Нобүо]] зэрэг болно.
Эхнэр Акиэ нь Моринага корпорацийн захирал асан Мацүзаки Акиогийн охин.
 
Японы хамгийн олон ерөнхий сайдыг төрүүлсэн нутаг болох Ямагүчи мужийн уугуул түүний эцэг Абэ Шинтароо нь ерөнхий сайдын сэнтийд хамгийн ойрхон хүн гэж яригдаж байсан үедээ нас барсан бөгөөд эцгийнхээ хүрч амжаагүй өндөрлөгт хүү нь ийнхүү хүрсэн юм.
 
== Зохиосон ном ==
*Үзэсгэлэнт гүрэн Японы зүг ([[2006|2006 он]]ы [[7-р сар]] [[Бүнгэй Шүнжүү]] хэвлэлийн газар ISBN 4166605240)
 
'''Японы Парламентын 165-р чуулганд Ерөнхий сайд Абэ Шинзогийн танилцуулсан мөрийн хөтөлбөр'''
 
Эхлэл
 
Би Ерөнхий сайдаар шинээр томилогдлоо. Япон улс хүнд бэрх цаг үеийг даван туулж, шинэ зууны хөгжил өөд тэмүүлж буй энэ үед дайны дараа төрсөн анхны Ерөнхий сайдын хувиар Засгийн газрыг тэргүүлэх чухал хариуцлага оногдсон бөгөөд энэ хариуцлагаа бүрэн ухамсарлаж байна.
Ард олныхоо итгэл найдварыг жинхэнэ утгаар нь хүлээн авч бие сэтгэлээ дайчлан ажиллах болно.
Юуны өмнө би өөрийн улс төрийн үзэл баримтлалаа ард түмэн, Парламентын гишүүд нэг бүрт ил тод болгоно. Би аливаа нэг байгууллага болон хувь хүний төлөө ажиллахгүй. Хөлсөө урсган ажиллаж, гэр бүлээ хайрлаж, амьдран сууж буй газар, төрөлх нутгаа улам сайхан болгох тухай бодож, Японд ирээдүйд итгэхийг хүсдэг хүмүүс болон нийт ард түмнийхээ итгэлийг даах бодлого хэрэгжүүлэх болно. Хүн бүрийн оролцсон нэгэн шинэ үеийг нээх бодлого баримтлан бүгдэд нээлттэй, хүн бүр хичээн зүтгэх боломжтой нийгмийг бий болгоход бүх чадлаа дайчлан ажиллахаа амлаж байна.
Манай улс эдийн засаг, нийгмийг бүхэлд нь хамарсан бүтцийн өөрчлөлт, ард түмний хүчин чармайлтын үр дүнгээр урт зогсонги хонгилыг нүхлэн дефляциас гарах зэрэг шинэчлэлийн эерэг дүн гарч, ирээдүй рүү чиглэсэн гэрэлт хэтийн төлөв бий болж байна.
Нөгөө талаар хүн амын бууралт бодитой болохын хирээр хот болон орон нутагт байгаа тэнцвэргүй байдал, ялагсад, ялагдагсад хэмээн хэт зааглаж байгаад сэтгэл түгших, санхүүгийн хүнд байдал зэрэг манай орны цаашдын хөгжлийн хувьд зайлшгүй шийдвэрлэх чухал асуудлууд бидний өмнө тулгараад байна. Гэр бүлийн үнэ цэнэ, орон нутгийн халуун дулаан уур амьсгал алдагдсанаас болж үүсэх эмгэнэлт хэрэг болон дүрэм журам үл мэдэх компанийн үйл ажиллагаанаас болж олон асуудлууд гарч байна. Цаашилбал Хойд Солонгосын пуужин харвах, террорист үйлдэл байнга гарч байгаа зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн шинэ түгшүүр үүсэн бий болж байна.
Энэ нөхцөл байдал дунд цаашид зайлшгүй байх шаардлагатай Японы зүг чигийг зоригтойгоор ард иргэддээ таниулах нь улсын тэргүүний гүйцэтгэвэл зохих үүрэг хариуцлага хэмээн бодож байна. Хүч чадал, боломж, найрсаг сэтгэлээр бялхсан, бие даасан оюун ухааныг эрхэмлэсэн дэлхийд нээлттэй “Сайхан орон-Япон”-ыг бүтээн байгуулахаар зорьж байгаа билээ. Энэ “Сайхан орон” нь дор дурдсан шинж чанарыг агуулдаг гэж бодож байна.
 
1. Соёл, уламжлал, байгал орчин, түүхийг эрхэмлэсэн
2. Эрх чөлөөт нийгэмд тулгуурласан сахилга бат, дэг журмыг мэдэх эрхэм дээд улс
3. Ирээдүй өөд хөгжин дэвших хүчтэй улс
4. Дэлхий нийт итгэж, хүндлэж, хайрладаг удирдагчтай улс
Энэхүү “Сайхан орон”-ыг бүтээн байгуулахад миний бие ЛАН болон Комэй намаас бүрдсэн тогтвортой эвслийн засгийн газарт тулгуурлан “Сайхан орныг бүтээн байгуулах Засгийн газар”-ыг байгуулсан. Дэлхийд даяаршил явагдаж буй энэ үед цаг үеийн өөрчлөлт хувьсалд түргэн шуурхай, оновчтой нийцсэн бодлого хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын тэргүүнийг тулж дэмжиж байдаг ажилтнуудын тухайд яам бүрээс дарааллын дагуу шат ахидаг боловсон хүчний системыг халж, ард иргэдийг ч хамруулан Ерөнхий сайд боловсон хүчнээ биечлэн сонгон шалгаруулж авах бүтэц зохион байгуулалтыг нэн даруй авч хэрэгжүүлэх зэрэг Ерөнхий сайдын ажлын албаны үйл ажиллагааны чадавхийг үндсээр нь бэхжүүлэн улс төрийн удирдах нөхцлийг бүрдүүлнэ. Ирээдүй маань нээлттэй гэж бат итгэн шинэчлэлийн галыг улам бүр үргэлжлүүлэн асаасаар байх болно.
 
Эрч хүчээр дүүрэн нээлттэй эдийн засаг, нийгмийг бүтээн байгуулах
 
Манай улс 21-р зуунд “Сайхан орон” болж улам бүр хөгжихөд тогтвортой эдийн засгийн хөгжил зайлшгүй шаардлагатай гэдгийг хэлүүлэх юун. Хүн амын тоо буурсан ч эдийн засаг өсөх боломжтой. Японы эдийн засагт шинэчлэлийн хүч, нээлттэй байдал нь шинэ эрч хүчийг авчирна.
Хөгжилд хувь нэмрээ оруулж буй шинэчлэлийг бүтээн байгуулахад 2025 он хүртэлх эмзүй, техник, мэдээллийн технологи зэрэг салбарыг анхааралдаа авсан урт хугацааны стратегиийн чиглэл болох “Шинэчлэл-25”-ийг цэгцлэн хэрэгжүүлнэ. Гэртээ ажиллах боломж бий болгох үүднээс зайны ажилтнуудын тоог 2 дахин нэмэгдүүлэхийн тулд дэлхийн өндөр хурд бүхий интернетийг стратегийн хувьд бүрэн ашиглан хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.
Япон улс Ази зэрэг гадаад орны хөгжил, эрч хүчийг ашиглахын тулд гадаадын улс орнуудтай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах арга хэмжээ авахын зэрэгцээ ДХБ-ын олон талт худалдааны хэлэлцээр /Духа раунд/-ийг дахин сэргээхэд хүчин чармайлт гаргана. Орон нутгийг идэвхжүүлэхэд хувь нэмрээ оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг 2010 онд ДНБ-тэй харьцуулахад 2 дахин нэмэгдүүлэх зорилгодоо богино хугацаанд хүрэхийг зорьж байна. Хүүхэлдэйн кино болон хөгжмийн агуулга, хоолны соёл, уламжлалт соёлын тухай олон улсад өрсөлдөх болон дэлхий тавцанд мэдээлэл түгээх чадварыг сайжруулах “Японы соёлын үйлдвэрлэлийн стратеги”-ийг боловсруулна. Дараагийн 5 жилийн дотор улсдаа зохион байгуулах голлох чухал олон улсын хурлын тоог 50-иас дээш хувиар нэмэгдүүлж, Ази дахь хамгийн олон хурал зохион байгуулагч орон болно. Үүнээс гадна манай улс Японы олон улсын нисэх буудлын ажил үүргийг сайжруулах асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэн, хүн, эд юм, мөнгө, соёл, мэдээллийн урсгалд Ази болон дэлхийн холбогч гүүр болох “Азийн үүд хаалга төлөвлөгөө”–г дэвшүүлэх болно.
Шинэ Япон улс хичээл зүтгэл гаргасан нэг нь шагнагдан, ялсан ялагдсан гэж хатуу зааглалгүйгээр олон янзын ажиллах, сурах, амьдрах арга зам бүхий нийгмийг, өөрөөр хэлбэл боломжоор дүүрэн, хүн бүр дахин хүч сорих нөхцлөөр хангагдсан нийгэм байгуулахаар тэмүүлэх учиртай. Ялагдсан гэх нэгэнд гэрэлээ тусгах нь улс төрийн үүрэг билээ. Би Засгийн газрын өмнө тавигдаж буй маш чухал асуудал болох нэгдсэн “Дахин хүч чадвараа сорихыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлнэ.
Шинээр төгсөгчдийг бөөнөөр ажилд авах тогтолцоог эргэн харах, цагийн ажилчдыг нийгмийн даатгалд шинээр хамруулах зэрэг ажлуудыг хийнэ. Дахин хүч сориход зориулсан ажлын байрны туршилтын тогтолцоог шинээр бий болгох, дэлхийн 2-р дайны дараа Японд төрөлт өндөр хувьтай байсан бөгөөд тэр үед төрсөн хүмүүс буюу өнөөгийн тэтгэврийн насныхныг дахин ажилд ороход тулгарах саадыг багасгах арга хэмжээ авах болно. 2010 он хүртэл байнгын ажилд ороогүй залуусын тоог энэ үзүүлэлтийн дээд хэмжээний 80 хувь хүртэл бууруулах, эмэгтэйчүүд болон өндөр настан, мэргэжилгүй болон байнгын ажилд ороогүй залуусыг тогтмол ажилд авахыг идэвхтэй хэрэгжүүлнэ. Дахин хүч сорих хүсэлтэй бизнес эрхлэгчдэд хөрөнгө мөнгө бүрдүүлэхийг дэмжихийн зэрэгцээ батлан даагч болох хувь хүнд хэт их ачаа болохооргүй санхүүжилтийг олгох асуудлыг дэмжих болно. Энэ мэтчилэн дахин хүч сориход туслах хувийн хэвшил болон орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааг дэмжих Ерөнхий сайдын урамшууллын шинэ тогтолцоо байгуулна.
Орон нутгийн хүчгүйгээр улс орныг төсөөлөх аргагүй. Хийх бүтээх эрмэлзлэлтэй, чөлөөт нээлттэй бодлого баримтлан өөрийн орон нутгаа “сэтгэл татам хөдөө орон нутаг” болгон шинэчлэн өөрчлөхөд шаардлагатай тогтолцоо бүрдүүлэх, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх ажлыг хийнэ. Оюун ухаан, санаачлагаар дүүрэн хөдөө орон нутаг болон хөгжихийг дэмжинэ. Тухайн орон нутагт үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүний эрэл хайгуул хийж, нэрийн бараа болгох, хүүхдийн тоо цөөрч байгаатай холбогдуулан авч буй арга хэмжээ, гадаадын компанийг урин дуудах зэрэг тухайн орон нутаг төсөл боловсруулж, идэвхитэй оролцож байгаа орон нутгийн засаг захиргаанд улсаас олгох мөнгөн тусламжийн дэмжлэг үзүүлэх шинэ арга хэмжээ авах “Идэвхи чармайлт гаргаж буй орон нутгийг дэмжих хөтөлбөр”-ийг ирэх жилээс эхлүүлнэ.
Эрч хүч бүхий Японы эдийн засагт 4 сая 300 мянган жижиг дунд үйлдвэрийн ажиллах идэвхи зайлшгүй шаардлагатай юм. Жижиг дунд үйлдвэрийн мэдлэг, хийх бүтээх эрч хүчинд тулгуурлан тухайн бүс нутагт байгаа нөөц баялгийг ашиглан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх борлуулах асуудлыг дэмжинэ.
Орон нутгийн нэг гол түшиг тулгуур болох хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загасны аж ахуй нь шинэ зуунд нийцсэн стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрлэл болох боломжтой юм. Японы хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загасны аж ахуйн бүтээгдэхүүн хийгээд хүнсний бүтээгдэхүүн зөвхөн дотоодын зах зээл гэдэг хатуу үзэл бодлоос ангижирахад “Амттай бөгөөд аюулгүй япон бүтээгдэхүүн”-ий экспортын хэмжээг 2013 он хүртэл 1 триллион иенд хүргэхийг зорьж байна. “Амьдралын хоёр дахь гарц”-ыг хэрэгжүүлэхийн тулд дахин ажилд орохыг дэмжих бүтэц зохион байгуулалтыг бий болгоно.
“Олон нийт”-ийн тулгуур болох ашгийн бус байгууллагаа дэмжиж төр засаг, иргэд хооронд түншийн харилцаа тогтооно.
 
Санхүүгийн байдлыг сайжруулах, удирдлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдвэртэй арга хэмжээний талаар
 
Япон улс санхүүгийн нэн хүнд нөхцөл байдалтай тулгараад байна. Хүн амын тоо буурч, төрөлт багасч нийгмийн хөгшрөлт хурдасвал ирээдүй үе маань улам хүнд ачааг үүрэх нь тодорхой юм. Миний бие орлого зарлагын нэгдсэн шинэтгэлийн талаар шийдвэртэй арга хэмжээ авах болно. Өсөлт үгүй бол санхүүгийн байдал бэхжихгүй гэсэн үзлийг үргэлжлүүлэн, эдийн засаг санхүүгийн зөвлөлийн хурлаар эдийн засгийн өсөлтийг хадгалан, татвар төлөгчдөд ногдох татварын дарамтыг бууруулахыг эхний зорилгоо болгон зардлыг багасгах ажлыг гүйцэтгэж, зардал болон хэрэгцээг тооцсон үндэслэлийг дахин хянах болно.
2010 он гэхэд ДНБ дэх Засгийн газрын өрийн эзлэх хэмжээг тогтвортой багасгахын тулд ойрын 5 жилд миний бие зарлагын шинэчлэлийг дэс дараатай хийх болно. Юуны өмнө, 2011 оны санхүүгийн жилд улсын болон орон нутгийн засаг захиргааны нэгжийн санхүүгийн анхан шатны балансыг ашигтай гаргана. Энэ зорилгод хүрэхийн тулд ирэх жилийн төсвийг тодорхойлохдоо эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах салбарыг чухалчилж, бүрэн гүйцэд үр ашигтай болгон, хэмжээг тохируулан, Засгийн газрын шинэ бондын хэмжээг энэ санхүүгийн жилийн 29.973 триллион иенээс бага хэмжээнд барьж, ашигтай гаргах нэг алхмыг тууштай хийнэ.
Бид улсын болон орон нутгийн засаг захиргааны гаргаж буй илүү зардал, үр ашиггүй байдлыг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байж ард түмнээс илүү ачаа үүрэхийг хүсэх эрхгүй.
Миний бие төрийн албан хаагчдын зардлыг эрс бууруулах бөгөөд үүний тулд ойрын 5 жилийн дотор улсын яам тамгын газрын ажилтны тоог 19 мянга гаруйгаар бууруулна. Мөн олон нийтийн санал бодлыг анхааралтай сонсож төрийн албаны тогтолцоог, үүний дотор төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх үндсэн эрхийг бүхэлд нь эргэн харах болно. Санхүүгийн бодлогыг тодорхойлох байгууллагуудыг 2008 оны санхүүгийн жилд нэгтгэж, 2015 оны санхүүгийн жилд багтаан Засгийн газрын ДНБ-д эзлэх хөрөнгийн хэмжээг 50 хувь хүртэл бууруулах зорилгоор уг хөрөнгийг худалдах буюу багасгах арга хэмжээг идэвхитэйгээр үргэлжлүүлнэ. Шуудангийн үйлчилгээг хувьчлах хуулийн үндсэн агуулгад үндэслэн 2007 оны 10 сараас шуудангийн үйлчилгээг заавал хувьчлах болно. Нийтийн үйлчилгээг шинэчлэх хуульд үндэслэсэн зах зээлийг турших идэвхитэй үйл ажиллагаа явуулах замаар нийтийн үйлчилгээг хувийн хэвшилд нээлттэй болгож, үр өгөөжийг нь дээд зэргээр ашиглах болно. Мөн тусгай төсвийн ажлыг үндсээр нь хянан шалгана. Замын төсөлд хуваарилахаар тогтсон татварын орлогыг дахин хянаж улсын орлогод шилжүүлэхийн зэрэгцээ одоогийн мөрдөж буй татварын хэмжээг хадгалах болно. Түүнчлэн энэ санхүүгийн жилд багтаан дээрхи асуудлаар татвар төлөгчдийн санаанд нийцсэн бодит төсөл боловсруулна. Олон нийтийн ажлын тухайд өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн шинэчлэлийг үргэлжлүүлэхийн хамт ирээдүйн төлөө хийх хөрөнгө оруулалт болохын хувьд ач холбогдол, үр өгөөжийг нь харгалзан нийгмийн нэн чухал эд баялгийг арвижуулах болно.
Би орон нутгийн бие даасан байдлыг эрэлхийлэх болно. Ингэхдээ, орон нутгийн хэмжээнд удирдлагын болон санхүүгийн шинэчлэлийг дэмжиж, орон нутгийн засаг захиргааг дахин сэргээх хууль тогтоомжийг гаргуулахыг хичээнэ.
Дээрхи өөрчлөлтүүдийг тууштай хэрэгжүүлсэний дараа ч нийгмийн хамгаалал болон төрөлт буурч буйгаас улбаатай дарамт нэмэгдэх тул тогтвортой орлогыг баталгаажуулахын тулд татварын тогтолцооны иж бүрэн шинэтгэл явуулах болно. Ингэснээр энэ дарамт ирээдүй хойч үед маань шилжихгүй. Түүнчлэн хэрэглээний татварын асуудлыг заавал шийдвэрлэх болно.
Цаашилбал, захиргааны гүйцэтгэх байгууллагад 21-р зуунд тохирсон эрс шинэчлэл, бүтцийн өөрчлөлт болон муж улсын тогтолцоог нэвтрүүлэх “Муж улсын тухай төсөөлөл”-ийг боловсруулах зэрэг захиргааны ерөнхий бүтцийн шинэ загварыг гаргана.
 
Эрүүл бөгөөд аюулгүй нийгмийг байгуулах талаар
 
Хүн амын тоо ноцтойгоор буурч буй нийгэмд амьдрах бэлтгэлтэй байхын тулд бид, ард иргэд өтөл насан дахь амьдралдаа, эсвэл талхныхаа мөнгийг хэрхэн олох талаар санаа зовохгүй сайхан амьдрах боломжийг хангаж өгөхүйц нийгмийг байгуулах ёстой. Тэтгэвэр, эмнэлгийн үйлчилгээ, асрамж бүхий нийгмийн хамгааллын тогтолцоо нь үндсэндээ япончуудад байдаг нэг нэгнээ дэмжин туслах зан чанартай холбоотой юм. Нийгмийн хамгаалал нь амьдралд тохиолдох аливаа эрсдлийн эсрэг аюулгүйн тор болдог билээ. Бие даах сэтгэлгээг эрхэмлэсэн, ойлгоход хялбар, энэрэнгүй бөгөөд найдвартай Япон хэв маягийн тогтвортой нийгэм хамгааллын тогтолцоог бий болгохын тулд одоогийн тогтолцоог иж бүрнээр нь шинэчлэнэ.
Засгийн газар тэтгэврийн тогтолцоог дампуурлаас хамгаалан, түүнд шимтгэлээ төлдөг иргэдийг хохироохгүйн тулд түүнийг дэмжин тэтгэх үүрэг хүлээдэг. Бид ирээдүй хойч үеээ баталгаатай болгохын тулд уг тогтолцоонд итгэх итгэлийг сэргээх ёстой. Миний бие хэрэглэгчдэдээ халгүй, ойлгоход хялбар тэтгэврийн тогтолцоог бий болгоно. Ард иргэдэд бүр залуугаас нь тэтгэврийн шимтгэлд хэдийг, ямар хугацаанд төлсөн, ирээдүйд хэдий хэмжээний тэтгэвэр авах талаар тогтмол мэдээлж байдаг “Тэтгэврийн байнгын мэдээллийн үйлчилгээ”-г эртнээс боловсруулах болно. Нийгмийн даатгалын агентлагийг цоо шинээр зохион байгуулна. Төр болон хувийн хэвшлийнхний ялгааг устгахын тулд ажилчдын тэтгэвэр болон төрийн албан хаагчдын тэтгэвэрийн тогтолцоог нэгтгэх ажлыг нэн даруй гүйцэтгэнэ.
Эмнэлгийн халамж, асрамжийн хувьд урьдчилан сэргийлэх асуудлыг чухалчилж эрүүл байлгах “Эрүүл мэндийн тэргүүн шугамын шинэ стратеги”-ыг дэмжинэ. Эмчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг компьютержүүлэх замаар эмчилгээний зардлыг зөв тооцдог болгохыг хичээхийн зэрэгцээ, орон нутгийн эмнэлгийн халамжийг сайжруулах, үүнд эмч, нэн ялангуяа хүүхдийн болон эмэгтэйчүүдийн эмч дутагдаж байгаад чиглэсэн арга хэмжээнүүдийг дэмжин хүчин чармайлт гаргах болно.
Өнгөрсөн жил Япон улсын нийт хүн амын тоо анх удаа буурсан билээ. Түүнчлэн, төрөлтийн хэмжээ хамгийн доод түвшин буюу 1,25 хүртэл болж буурлаа. Сүүлийн үеийн төрөлтийн хэмжээ өнгөрсөн жилийнхээс дээгүүр байгаа хэдий ч төрөлт өндөр байсан 2 дахь үеийнхэн 30 гаруй настай байхад нь ойрын 5 жилд багтаан яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Миний тэргүүлсэн Засгийн газар төрөлтийн бууралтыг шийдвэрлэн хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгоход чиглэсэн арга хэмжээнүүдийг бүх талаар дэмжих болно. Үүнтэй холбогдуулан хүүхэд өсгөж буй гэр бүлд иж бүрэн дэмжлэг үзүүлэх, үүнд төрөлтийн өмнө ба хойно, мөн хүүхэд өсөн торних үед тухайн гэр бүлд ноогдох эдийн засгийн дарамтыг бууруулахыг дэмжинэ. Ажил эрхэлж буй эцэг эхчүүдэд хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд нь туслах үүднээс шинэчлэлийг үргэлжлүүлнэ. Цаашилбал, хүүхэд өсгөн хүмүүжүүлэхийн баяр баясгалан, гэр бүлийн үнэ цэнийг нийгмээрээ хамтдаа ойлгохын тулд оюун ухааны шинэчлэлийг дэмжинэ.
Ард түмний аюулгүй байдлыг хангах нь Засгийн газрын үндсэн үүрэг билээ. Сүүлийн жилүүдэд Япон улсад хүүхэд хохироосон хэрцгий хэрэг, согтуугаар жолоо барьсны улмаас гарсан эмгэнэлтэй ослуудын тоо өсөх боллоо. Оршин суугчидтай хамтран гэмт хэргийг нугачин дарах замаар Япон улсыг дахин дэлхийн хамгийн аюулгүй улс орны хэмжээнд хүргэхэд чадах бүхнээ хийх болно.
Сүүлийн үед цахилгаан шат ажиллахгүй байх, ус халаагч, хийн төхөөрөмжөөс алдагдсан нүүрстөрөгчийн дан исэлээс хордох тохиолдол гарсан нь дүрэм журмын хэрэгжилт тааруу байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Осол гарах магадлалын мэдээллийг нээлттэй болгох болон аюулгүй байдлын журмыг бэхжүүлэх зэрэг дахин осол гаргахгүйн төлөө хичээл зүтгэл гаргана.
2008 оноос эхлэх Киотогийн протоколд дурдсан хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд ”Киотогийн протоколын эцсийн зорилгод хүрэх төлөвлөгөө”-г тууштай хэрэгжүүлэх болно. Засгийн газар нь нарны генератор нэвтрүүлэх, засгийн газрын, үүнд орон нутаг дахь засаг захиргааны барилгуудын дээвэр дээр ургамал тарих зэрэг хялбар шийдвэрлэх асуудлаас эхлэн дэлхийн дулаарлаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг боловсруулж эхлээд байна. Түүнчлэн, биомассыг, тэр дундаа биоэтанолыг автомашины түлш болгон ашиглах явцыг түргэсгэхэд анхаарах болно.
 
Боловсролыг сэргээх
 
Миний зорьж буй “Сайхан улс-Япон” биеллээ олоход бидний хойч үе болох хүүхэд багачууд, залуусын сургалт хүмүүжил чухал үүрэгтэй билээ. Гэтэл сүүлийн үед хүүхэд багачуудын ёс суртахуун, сурах хүсэл буурч, хүүхдийг хүрээлэн буй гэр бүл болон орон нутгийн сургах чадвар доошилж байгаа нь анхаарал татаж байна.
Хүсэл эрмэлзлэлтэй ард түмэн болгон хүмүүжүүлэн эрхэм дээд улс орон, нийгмийг бүтээх нь боловсролын зорилго юм. Ёшида Шёоин ердөө гуравхан жилийн дотор залуу самурай нарыг хүсэл эрмэлзлэлтэй болгон хүмүүжүүлж, олон чадварлаг боловсон хүчнийг бэлтгэсэн юм. Жижигхэн Шёокасонжюкү (хувийн сургууль) “Мэйжигийн шинэчлэлийн хөдөлгөөний өлгий нутаг” болсон юм. Гэр бүл, газар нутаг, эх орон, амьдралыг хайрладаг, хүнлэг, уужим болоод бүтээлч зан чанартай, дэг журамтай хүн төлөвшүүлэх боловсролыг сэргээх ажлыг шууд эхлүүлнэ.
Юуны өмнө, боловсролын үндсэн хуулийн төслийг эхний ээлжинд батлуулна.
Хүүхэд бүрт өндөр мэдлэг чадвар болон дүрэм журам сахих ойлголтыг олгохыг баталгаажуулахын тулд төрийн боловсролыг сэргээнэ. Мэдлэг чадварыг дээшлүүлэхэд шаардлагатай хичээлийн цагийн тоог бүрэн заахын зэрэгцээ суурь мэдлэгийг бэхжүүлэх хичээлийг түлхүү оруулна. Багш сурган хүмүүжүүлэгчдийн чанарыг сайжруулахаар багш нарын заах эрхийг байнга шинэчлэх тогтолцоог нэвтрүүлэхийн сацуу сургуулиуд харилцан мэдлэг оюунаа дайчлан өндөр чанар бүхий боловсрол эзэмшүүлэхийн тулд гаднаас үнэлэлт өгөх тогтолцоог нэвтрүүлнэ.
Энэ мэт бодлогыг урагшлуулахад манай орны эрдэм мэдлэгийг дайчлан Засгийн газарт “Боловсролыг сэргээх хурал”-ыг даруй зохион байгуулна.
 
Идэвхтэй гадаад бодлого баримтлана
 
Өнгөрсөн 7 сард Хойд Солонгос пуужин харвасан нь манай улс аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой томоохон асуудалтай тулгараад байгааг улам тод харуулсан явдал боллоо. Үүний эсрэг Япон улс тэргүүтэй НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгост хориг тавих тогтоолын төслийг өргөн барьж, АНУ-тай нягт хамтран ажиллан, Аюулгүйн Зөвлөлийн бүх гишүүн орнууд санал нэгдсэнээр уг тогтоол батлагдсан юм. Манай улс шинэ санаанд тулгуурласан идэвхтэй гадаад бодлого баримтлах цаг иржээ. “Дэлхий нийт ба Азийн төлөөх Япон-Америкийн эвсэл”-ийг улам ойлгомжтой болгон Азийн бат бэх эв нэгдлийн төлөө идэвхтэй хувь нэмэр оруулах гадаад бодлого баримтална.
Гадаад харилцаа ба аюулгүй байдлыг хамгаалах улсын стратегиийг төрийн хүчтэй удирдагчдаар түргэн батлуулахын тулд Ерөнхий сайдын ажлын албаны удирдах функцийг өөрчлөн зохион байгуулах, бэхжүүлэхийн зэрэгцээ мэдээлэл цуглуулах функцийг сайжруулна.
Япон-Америкийн эвслийн тухайд түүний үндэс суурь болох итгэлийн харилцааг улам батжуулахын тулд Ерөнхий сайдын ажлын алба болон Цагаан Ордон байнгын харилцан мэдээллээр солилцох бүтэц зохион байгуулалтыг боловсруулна. Гадны довтолгооноос хамгаалах хүчийг хадгалахын зэрэгцээ орон нутгийн үүрэх ачааг багасган, Окинава зэрэг орон нутгийнхны нухацтай шаардлагыг анхааралтай сонсч, орон нутгийн хөгжилд бүх хүчээ дайчлан Япон дахь Америкийн цэргийн баазыг өөрчлөн байгуулах ажлыг тууштай үргэлжлүүлэх болно.
Хятад, БНСУ нь бидний чухал хөрш билээ . Эдийн засаг болон бусад олон салбарын хувьд урд өмнө байгаагүй нягт холбоотой болж ирлээ. Энэ хоёр улстай харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь Азийн бүс нутаг болоод олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд онц чухал бөгөөд, ирээдүйд илэн далангүй ярилцах талаар харилцан хичээл зүтгэл гаргах нь чухал гэж бодож байна.
Хүн хулгайлах асуудлыг шийдвэрлэхгүйгээр Хойд Солонгостой дипломат харилцаагаа сэргээх боломжгүй юм. Хүн хулгайлах асуудлын талаар нэгдсэн бодлого авч хэрэгжүүлэхийн тулд миний удирдлага дор “Хүн хулгайлах асуудалтай тэмцэх алба”-ыг байгуулж үүнд мэргэжлийн албыг тавихаар болсон.
Яриа хэлцэл, шахалт гэсэн арга замаар хулгайлагдсан иргэд маань бүгд амьд гэдэг байр сууринаас хандан үргэлжлүүлэн хулгайлагдсан иргэдээ эргүүлэн буцаахыг шаардах болно. Япон улс цөмийн пуужингийн асуудлын тухайд АНУ улстай нягт хамтран хийх зургаан талт хэлэлцээрээр шийдвэрлэхийг зорьж байна.
ОХУ ч мөн нэгэн адил чухал хөрш билээ. Япон-Оросын харилцааны хөгжил нь хоёр орон харилцан ашигтай ажиллах нөөц, боломж ихтэй бөгөөд үүний тулд газар нутгийн маргааныг шийдвэрлэхээр шаргуу ажиллах болно.
АСЕАН-тай хамтын ажиллагаагаа улам бүр идэвхжүүлэхийн зэрэгцээ Ази дахь ардчилсан улсын хувьд чөлөөт нийгмийн хүрээг Ази болон дэлхийд өргөжүүлэхэд Австрали, Энэтхэг зэрэг адил үнэлэмж бүхий орнуудтай дээд хэмжээний стратегийн яриа хэлэлцээр хийх болно.
Иракийн тухайд хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин нэг ч хүний амь эрсдэлгүйгээр сэргээн босгох хүмүүнлэгийн тусламжийн үүрэг гүйцэтгэсэн нь түүхэнд үлдэх гайхалтай ажиллагаа байсан ба хүнд бэрх нөхцөл дунд хөлсөө урсган ажилласан өөрийгөө хамгаалах хүчнээрээ бахархах сэтгэл төрж байна. Иракийн сэргээн босголтыг өөрийгөө хамгаалах нисэх хүчний тусламжийн үйл ажиллагаа, төрийн бус байгууллагатай хамтарсан засгийн газрын хөгжлийн тусламжаар үргэлжлүүлэн дэмжих болно.
Терроризмтай тэмцэх тусгай арга хэмжээний тухай хуулийн хугацааг сунгах зэрэг олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран терроризм ба олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох, үндсээр нь устгахад хүчин чармайлт гаргана.
Үй олноор хөнөөх зэвсэг ба пуужин дэлгэрүүлэх, терроризмтэй тэмцэх зэрэг олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөх, зэр зэвсгийн технологид дэвшилт гарах, олон улсад оруулж буй манай улсын хувь нэмэрт итгэх итгэл найдвар нэмэгдэж байгаад тулгуурлан Япон-Америкийн эвсэл улам үр дүнтэй ажиллаж, энх тайвныг хамгаалах үйлсэд ямар тохиолдолд үндсэн хуулиар хориотой “бусадтай хамтран хамгаалах эрхийг эдлэх” тухай бодит жишээнд үндэслэн судалгаа хийх болно.
Засгийн газрын Хөгжлийн Албан Ёсны Тусламжийг стратегитэй хэрэгжүүлэхэд миний удирдаж буй гадаадын эдийн засгийн хамтын ажиллагааны хурал чухал үүрэг гүйцэтгэх болно.
Нефть зэрэг ашигт малтмалын үнэ нэмэгдэж байгаа өнөө үед тогтвортой эрчим хүчний эх үүсвэрийг хамгаалахад хүчин чармайлт тавина.
Япон улс НҮБ-д элссэнээс хойш 50 жилийг үджээ. Япон улс НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн болж үүрэг хариуцлагаа сайтар биелүүлж байх ёстой гэж боддог. Манай улс НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохыг зорьж байгаа бөгөөд дайны дараа байгуулсан НҮБ-ыг 21-р зуунд нийцүүлэн өөрчлөх НҮБ-ын шинэчлэлийг үргэлжлүүлэх болно.
 
Төгсгөл
 
Би ард иргэдтэйгээ ярилцах асуудлыг чухалчилна. Мэйлээр харилцах болон төрийн ордоны гадаа ард иргэдтэй хийх уулзалт цуглааныг идэвхитэй болгохын зэрэгцээ ард түмэнд хандаж тайлбар хийх үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлэхийн тулд засгийн газрын интернет телевизээр дамжуулан өөрийн бодлоо “Ерөнхий сайдын шууд ярилцлага”-аар илэрхийлэх ажлыг шинээр эхлүүлнэ.
Сэтгэл булаам “Сайхан орон-Япон”-ыг дэлхий нийтэд сурталчлах нь чухал юм. Урд өмнө “Made in Japan” гэдгийг чанаргүй бараанд хэрэглэдэг байсныг үндсээр нь халсан Морита Акио агсан япон барааны чанарын өндөр түвшинг АНУ-д зоригтой уйгагүй батлууласны үр дүнд өндөр чанартай фирмын бүтээгдэхүүн гэдгийг дэлхийд ойлгуулсан билээ. Ирээдүй өөд тэмүүлсэн шинэ Японы “улс орны өвөрмөц онцлог” өөрөөр хэлбэл манай улсын үзэл санаа, чиглэл, япон шинж чанарыг дэлхийд таниулах нь өнөөгийн япон орны онцгой чухал асуудал юм.
Стратегийн үүднээс өөрийн орны эрдэм мэдлэгийг дайчлан улс орноо гадаадад сурталчилна.
Үндсэн хууль нь тухайн улс орны үзэл бодол, хэлбэр төрхийг илэрхийлдэг билээ. Одоо мөрдөгдөж буй үндсэн хуулийг Япон улс эзлэгдэж байх үед батласнаас хойш хэдийнэ 60 жил өнгөрчээ. Шинэ цаг үед нийцсэн үндсэн хуулийн тухай хэлэлцүүлгийг идэвхтэй явуулж байна. Эрх баригч нам болон сөрөг нам дахь хэлэлцүүлгийг хүчтэй өрнүүлэн зүг чигээ баттай гаргахыг хүсч байна. Юуны өмнө, Японы үндсэн хуулийг шинэчлэхтэй холбоотой хуулийн төслийг түргэн хугацаанд батлана гэдэгт найдаж байна.
Манай эх орон Япон бол бахархвал зохих үзэсгэлэнт байгаль, өнө эртний түүх соёл, уламжлалтай орон билээ. Одоо бид энэ бахархлаа цээжиндээ тээн, шинэ улс орныг бүтээн байгуулах цаг иржээ.
Эйнштейн Японд ирээд “Япон хүнд байдаг, хувь хүнд байвал зохих эгэл даруу зан байдал, япон хүний цэвэр бөгөөд аядуу сэтгэлээ энэ хэвээр нь хадгалж санаж яваасай” гэж хэлсэн байдаг. Эйнштейны шагшин магтсан япон хүний сайхан зан чанараа хадгалан 21-р зууны Япон улсыг сэтгэл татам, эрч хүч дүүрэн улс орон болгон хөгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд япон хүнд тэр хүч чадал бий гэдэгт би итгэдэг.
Шинэ улс орныг бүтээн байгуулахад хамтдаа хүч чадлаа сорихыг хүсч буй нийт ард иргэд та бүхнийг оролцохыг хүсч байна. Нас, хүйс, эрүүл өвчтэй хэн боловч оролцох боломжийг бүрдүүлэх нь улс төрийн үүрэг хариуцлага юм. Дайны өмнө болон дунд төрсөн тэсвэр хатуужилтай үеийнхэн ард түмэн улс орныхоо төлөө хувь нэмрээ оруулах халуун сэтгэлтэй залуустай хамтдаа эх орноо дэлхийн хүмүүс тэмүүлсэн, хүндэтгэн хайрласан, хүүхэд багачууд маань итгэж, бахархсан “Сайхан орон-Япон” болгохын төлөө би манлайлан бүх бие сэтгэлээ дайчлан хүч сориход бэлэн байна.
Нийт ард иргэд, Парламентын гишүүд та бүхнийг ойлгож хамтран ажиллахыг чин сэтгэлээсээ хүсч байна
== Мөн үзэх ==
*[[Мори фракц]]
*[[Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудал]]
*[[Коизүми Жүн-Ичироо]]
 
== Холбоос ==
*[http://tokyo.s-abe.or.jp/ Албан ёсны сайт]