Сонин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: '''Сонин''' гэдэг нь эдийн засаг, улс төр, нийгэм, спорт зэргийн шинэ соргог мэдээг мэдэ...
 
No edit summary
Мөр 1:
Сонин (Газета. Newspaper). Өдөр тутам буюу долоо хоног бүр тогтмол гардаг мэдээллийг голлон нийтэлдэг тогтмол хэвлэлийн төрлийг сонин гэнэ. Барууны орнуудад долоо хоногт гурваас дээш удаа гардаг шуурхай, шинэлэг мэдээлэл агуулсан тогтмол хэвлэлийг сонин гэж үздэг байна. Сонин мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн анхдагч нь юм. XY зууны дунд үед Италийн Венеци хотод “Мэдээ бичигчдийн товчоо” хэмээх байгууллагаас эрхлэн гаргасан “La gazetta” хэмээх мэдээллийн хуудсыг тогтмол хэвлэлийн эхлэлийг тавьсан гэж үздэг бөгөөд тухайн үед хэрэглэж байсан зоосны нэрээр мэдээллийн хуудсыг нэрлэх болсноор энэ нэр томъёо хожим сэтгүүл зүйн практикт нэвтэрчээ. Дэлхийн хамгийн анхны хэвлэмэл сонин 1609 онд Германы Страсбург хотод Иоганн Королиусын эрхлэн гаргасан “Avvizo Relation, oder Zeitung” бөгөөд дараа нь 1622 онд Англид “Weekly News …”, 1631 онд Францад “La Gazette” гарчээ. Монгол туургатны анхны сонин болох “Дорнод хязгаарын амьдрал” сониныг 1895 онд Оросын худалдаачин П.Бадмаев Оросын Чита хотод гаргаж байсан бол Монголын анхны сонин “Шинэ толь хэмээх бичиг” сониныг Ж.Цэвээн 1913 оны 3-р сарын 6-нд Өргөөд хэвлэн гаргажээ. Дэлхийн өдөр тутмын анхны сонин 1656 онд Нидерландад гарсан “Haarlems dehblad” (“Харлемын өдөр тутмын сонин”) юм. Дэлхийд хамгийн олон хувиар хэвлэгддэг сонин бол Японы “Yomiuri Shimbun” (“Сурвалжлагч”) бөгөөд 15 сая хувиар гардаг байна. Сонин бол удаан хугацаанд хадгалах, авч явах, уншигч хүссэн цагтаа ашиглах боломжтой, түүхийн болон судалгааны чухал эх сурвалж болж чаддаг, мэдээллийн багтаамж, танин мэдэхүйн ач холбогдол өндөр, харьцангуй шуурхай бус, зөвхөн бичиг үсэг мэддэг хүн ашигладаг, эх бичвэрийн найруулга, ур чадвар сайтай зэрэг олон онцлог шинжийг агуулдаг. Сониныг давтамжаар нь өдөр тутмын, өглөөний, оройн, долоо хоногийн, арван хоногийн, ням гаригийн буюу хавсралт, дагуул, амралтын гэж ангилдаг бол хамрах хүрээгээр нь олон улсын, бүс нутгийн, үндэсний, орон нутгийн, хотын, нийтлэлийн бодлого, чиглэлээр нь нийгэм-улс төрийн чанартай буюу хариуцлагатай сонин, олон нийтийн буюу “шар” сонин гэж ангилдаг. Хэвшлийн хувьд төр засгийн, улс төрийн хүчний, олон нийтийн байгууллагын, салбарын, пүүс компани, аж ахуйн нэгжийн, хувийн, гадаадын байгууллагуудтай хамтарсан, гадаадын харъяалалтай зэрэг сонин байдаг. Манай моронд 2005 оны 7-р сарын байдлаар ХЗДХЯ-нд 1920 сонин бүртгүүлсний 220 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Түүний 7 нь өдөр тутмын сонин юм.
'''Сонин''' гэдэг нь [[эдийн засаг]], [[улс төр]], [[нийгэм]], [[спорт]] зэргийн шинэ соргог [[мэдээ]]г мэдээлэх зорилготой [[Мэдээллийн хэрэгсэл|мэдээллийн хэрэгслийн]] нэг төрөл бөгөөд [[нийтлэл]], [[өгүүлэл]], [[гэрэл зураг]], график зэргийг [[цаас]]ан дээр хэвлэсэн зүйлийг хэлнэ.
 
Сонины ангилал (Классификация газеты. Newspaper classification).
Сонин нь дэлхий дахин болон орон нутгийн, мөн ямар нэг бүлэглэлийн доторх мэдээллийг дамжуулах хэрэгсэл бөгөөд сонины газар гэж нэрлэгдэх мэргэжлийн байгууллагын хэвлэн гаргадаг сонин нь нийгэмд хүчтэй нөлөө үзүүлдэг. Сонингийн үзүүлэх нөлөө нь түүний хэвлэгдэх хувиар хэмжигдэнэ.
Сонин хэвлэлийг ямар нэгэн шалгуур, онцлог шинжийг харгалзан төрөлжүүлэн гаргахыг сонины ангилал гэж нэрлэдэг. Газар зүйн байдал, хэвлэлтийн хугацаа, уншигчдын хүрээ, мэдээллийн чанар зэрэг янз бүрийн шалгуур сониныг ангилах үндэслэл болдог. Энэхүү ангилал нь сонины борлуулалт, захиалга, реклам олох, хүлээн авагчдын хандлага, зэрэглэл, үнэлэмж зэрэг олон зүйлд нөлөөлдөг. Тиймээс ангиллыг нь сэтгүүл зүйн онол, практикт чухал асуудал гэж үздэг. Сониныг газар зүйн байдлаар олон улсын, үндэсний, бүс нутгийн, орон нутгийн гэж ангилдаг. Хэвлэлтийн хугацаагаар өглөөний, өдрийн, оройн, уншигчдын хүрээгээр хүүхдийн, залуучуудын, эмэгтэйчүүдийн г.м, мэдээллийн чанараар нь шар, сонгодог, эсвэл чанартай, чанаргүй гэж ангилдаг. Давтамжаар нь өдөр тутмын, долоо, арав, хоёр долоо хоногийн, мэргэжлийн болон хүмүүсийн хэрэгцээ сонирхлын чиглэлээр спортын, урлагийн, утга зохиолын, эрүүл мэндийн г.м, харьяаллаар нь намын, олон нийтийн, салбарын, хувийн, байгууллагын гэж ангилдаг байна. Хүлээн авагчид ийм ангиллыг харгалзан сонголт хийх онцлогтой юм.
 
[[Сургуулийн сонин]], [[Орон нутгийн сонин]] зэрэг хамрах цар хүрээ нь бага сонингууд ч бий.
 
Сонины байнгын элемент (Константы газеты. Constant elements of newspaper). Сонины өнгө төрх, үндсэн шинж, онцлог чанарыг хадгалан, бусад мэдээллийн хэрэгслүүдээс ялгарах онцлог шинжийг тодорхойлж өгдөг, дугаар бүрт тогтмол байдаг тэр элементүүдийг сонины байнгын элементүүд гэж нэрлэдэг. Сонины агуулга байнга өөрчлөгдөж байдаг боловч дугаар болгонд тодорхой тооны элементүүд өөрчлөгдөхгүй хэвээрээ үлддэг онцлогтой. Сонины толгой, нэр хаяг, уриа лоозон, “чих”, гаралтын сар өдөр, дугаарын нүүрийн тоо, нэг нүүрэн дэх үеийн тоо, сонины паспорт буюу сонины тухай, редакцийн бүрэлдэхүүний тухай мэдээлэл, тогтмол булангийн нэр, таних тэмдэг (логотип), эх бичвэр, гарчиг, зураг, тусгаарлах шугам, нүүрүүдийн эхэн ба адагт байдаг титэм зэрэг нь сонины байнгын элементэд багтана. Дээрх элементүүдийн аль нэг нь орхигдсон, эсвэл буруу бичигдсэн нөхцөлд сонин өөрийнхөө үндсэн шинжийг алдахын зэрэгцээ уншигчдад буруу зөрүү ойлголт өгөх болно. Тийм учраас сонины газарт хянагч, редактор, оператор, дугаар хариуцагч нар үүнд онцгой анхаарч, өндөр төвшинд хянадаг. Сонины зөвхөн толгой хэсэг нь уншигчдад уг сонин, сэтгүүл хаанахын хэвлэл болох, түүний зорилго агуулга, хэдэн оноос хэвлэгдсэн, долоо хоногийн аль гаригт хэвлэгддэг, ямар уриаг чухалчилдаг зэрэг уг хэвлэлийн тухай ерөнхий ойлголт, чиг баримжаа өгч, сонголтонд нөлөөлдөг. Дээрх мэдээллийн ачаар тухайн хэвлэлийг худалдан авах, унших эсэхийг шийдвэрлэдэг тохиолдол түгээмэл байдаг. Зөвхөн сонины толгой хэсэгт нь сонины нэр, байнгын лоозон, аль газрын хэвлэл болох, календарийн мэдээ, сонины дэс дугаар, хэвлэгдэж эхэлсэн он, нэг дугаарын үнэ, авсан шагнал зэрэг байнгын элементээс бүрддэг. Зарим сонин рекламын шинжтэй байнгын зарлал оруулсан байдаг. Тухайлбал, “Өдрийн сонин” логотипээс гадна “2000, 2002, 2003 оны шилдэг сонин”, 2002 оны “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч сонин” хэмээх гавъяа шагнал, интернет хувилбарын хаяг, лавлах утас зэрэг рекламын шинжтэй мэдээллийг тавьдаг. Сонины нэр нэг ёсны худалдааны марк учир тод гаргацтай, өвөрмөц шинжтэй, өнгө үзэмж сайтай байхын хамт хүмүүс түүнийг сонины агуулгын гол утга санаа гэж шууд хүлээж авдаг учраас энгийн ойлгомжтой байх шаардлага тавьдаг. Уншигчдын сэтгэл зүйд нөлөөлдөг чухал элемент бол сонины уриа бөгөөд дэлхийн практикт нэрийн дор байрлуулах нь түгээмэл юм. АНУ-ын алдарт “New York Тimes” сонины “Сонинд ямар ч мэдээлэл зохимжтой” хэмээх гүнзгий утга агуулга бүхий уриа нь нэрийн дор байрлагдсан байдаг. Манай сонины практикт уриаг гол төлөв сонины нэрийн дээр байрлуулдаг. “Хүмүүс” сонин “Бид ирээдүйн ерөнхийлөгчийг хүмүүжүүлнэ”, “Зиндаа” сонин “Даяар монголчуудын сонин!” зэрэг уриатай юм. “Чих” гэж сонины нэрийн хоёр талд байрлагдсан эх бичвэрийн жижиг баганыг хэлдэг. Сүүлийн үед манай сонинууд энэ хэсгийг нэлээд оновчтой ашиглаж, цаг агаарын мэдээ, валютын ханш, янз бүрийн чухал рекламуудыг тавьдаг болсон. Тогтмол булангийн хувьд байнгын нэр өгсөн байдаг. Сонины паспорт нь редакцийн хаяг, холбоо барих утас, бүрэлдэхүүн, бүртгэлийн дугаар, хэвлэгдсэн газар, хэлтэс албадын нэр, уншигчид зайлшгүй мэдэж байх шаардлагатай нэмэлт мэдээллийг (“Нийтлэгдсэн материалын хариуцлагыг зохиогч өөрөө хүлээнэ”, “Манай сонины материалыг зөвшөөрөлгүй хуулбарлах, хэвлэн нийтлэхийг хориглоно” г.м.) багтаасан байдаг. Байнгын элементүүд нь сонины дугаар бол нэгдмэл нэг систем гэдгийг харуулдаг бөгөөд түүнийг оновчтой, зөв ашиглахаас сонины нийтлэлийн үр нөлөө, редакцийн ажлын амжилт ихээхэн шалтгаалдаг.
Сонинд мэдээ, нийтлэл бичдэг хүнийг [[сэтгүүлч]] гэнэ.
 
==Түүх==
Цаасан дээр хэвлэгддэг тул цаасыг хүн төрөлхтөн ашиглаж эхэлсэн үеэс сонин бий болсон гэж үздэг.
 
Орчин үеийн сонин нь [[аж үйлдвэрийн хувьсгал]]ын дараах [[Европ]]т бий болсон бөгөөд цаасыг машин ашиглан их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой болсноос улбаатай. Мөн хэвлэх технологи, [[боловсрол]]ын түвшний өсөлт ч сонинг дэлгэрэхэд нөлөөлсөн. Сонин нь [[масс маркетинг]]ийн нэг арга хэлбэр болтлоо өсч, компаниуд сонинд зар сурталчилгаагаа тавиулах болжээ.
 
==Үгийн гарал==
Сонин нь шинэ соргог мэдээ буюу сонин сайхан гэсэн үгнээс гаралтай. Энэ нь сонингийн шинэ мэдээг дамжуулах чанарт тун сайн тохирсон нэр юм. Анх [[Монгол]]д [[19-р зуун]]ы сүүлчээр бий болохдоо сонин бичиг, сонин мэдээ гэх зэргээр нэрлэгдэж байсан нь товчлогдож сонин гэгдэх болсон.
 
== Онлайн сонин ==
* Орчин үед [[интернэт]]эд мэдээллээ тавьдаг сонингууд олширч буй бөгөөд тэднийг онлайн сонин гэнэ. [[Мэдээллийн технологи]]йн хөгжил нь сонинд мэдээ оруулах ажлыг жирийн иргэн ч хийх боломжтой болгосон тул [[иргэний сэтгүүл зүй]] гэсэн ойлголт бий болж хөгжиж байна.
* Монголд [[Өнөөдөр (сонин)|Өнөөдөр]], [[Өдрийн сонин]] зэрэг [[өдөр тутмын сонин]]гууд өөрийн вэб сайтдаа онлайн сонинг эрхлэн гаргадаг бөгөөд сонингуудын нийтлэлийг оруулдаг сайтууд ч олон бий. Мөн дээр дурьдсан иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхээр зорьсон [[Бүгдээрээ]] хэмээх сайт [[2006]] оны [[11 сар]]аас ажиллаж эхэлжээ.
 
== Мөн үзэх ==
* [[Монголын сонингуудын жагсаалт]]
* [[Тусгай дугаар]]
* [[Долоо хоног тутмын сонин]]
* [[Өдөр тутмын сонин]]
* [[Үнэгүй сонин]]
* [[Сонины цаас]]
 
== Гадаад холбоос ==
* [http://www.newspaperindex.com/ Дэлхийн томоохон сонингууд]
* [http://mn.wikinews.org/wiki/ Интернэт сонин-Викимэдээ]
* [http://www.mongolnews.mn/ Өнөөдөр сонин]
* [http://www.dailynews.mn/ Өдрийн сонин]
* [http://www.sonin.mn/ Сонин.мн]
* [http://www.bugdeeree.mn/ Бүгдээрээ.мн]
 
[[Category:Сонин]]
 
[[af:Koerant]]
[[be:Газэта]]
[[bg:Вестник]]
[[cv:Хаçат]]
[[da:Avis]]
[[de:Zeitung]]
[[en:Newspaper]]
[[eo:Ĵurnalo]]
[[es:Prensa_escrita]]
[[fr:Presse_écrite]]
[[he:עיתונות]]
[[id:Koran]]
[[it:Giornale_(editoria)]]
[[ja:新聞]]
[[ko:신문]]
[[li:Gezèt]]
[[ms:Akhbar]]
[[nl:Krant]]
[[nn:Avis]]
[[no:Avis]]
[[os:Газет]]
[[pl:Gazeta]]
[[pt:Jornal]]
[[ru:Газета]]
[[simple:Newspaper]]
[[sl:Časopis]]
[[sv:Tidning]]
[[th:หนังสือพิมพ์]]
[[wa:Gazete]]
[[zh:報紙]]