Есүхэй баатар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
2600:1008:B0A5:6ED9:8D6B:E49B:BC8D:6BA4 (Яриа) хэрэглэгчийн 734698 засварыг цуцлах
Tags: Undo Mobile edit Mobile web edit Advanced mobile edit
No edit summary
Tags: Reverted Visual edit Mobile edit Mobile web edit
Мөр 25:
|buried =
|}}
'''Есүхэй баатар''' (1130-аад онд төрж, 1170 онд нас барсан) нь [[Их Монгол Улс]]ыг үүсгэн байгуулагч [[Чингис хаан]]ы эцэг байжээ. Есүхэй баатар нь Хамаг Монголын [[Хабул хаан]]ы хоёр дахь хүү [[Бартан баатар]], гэргий [[Барга|баргуд]] овгийн [[Сунигул үжин]]<ref>Рашид аддин. Судрын чуулган. Нэгдүгээр боть. Орос хэлнээс орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. т. 188. </ref> нарын 3 дахь хүү болж төржээ. [[Хамаг Монгол]]ын [[Хутула хаан]] нас барсны дараагаар Хамаг Монголын ханлиг тодорхой хангүй байсан боловч [[Хиад Боржигин]] овгийг Есүхэй баатар удирдаж байжээ. 1162 онд Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэг бут цохин устгасан байна. Энэ үйл явдал түүний хатан [[Өэлүн үжин]] Тэмүжинг (хожим Чингис хаан) төрүүлэхтэй тохиосон тул ууган хүүдээ Тэмүжин гэж нэр өгчээ. Дайсныхаа нэрийг өгөөгүй. Тэмүжиний анхны нэр өөр байсан. Онгодууд бууж нэрний учрыг тайлбарласан. Гэрлийн өргөөнөөс гаргасан судар номуудтай танилцаарай.
 
[[Монголын нууц товчоо]]нд үлдсэнээр Есүхэй баатар 1170 оны үед 9 настай хүү Тэмүжинг [[хонгирад]]ын Дай Сэцэний охин [[Бөртэ]]тэй сүй тавин орхиж буцах замдаа [[татар]] аймгийнханд хорлогдон нас баржээ. Чингис хаан 1202 онд татар аймгийг дайлан эзлэсний дараагаар татар эрчүүдийг тэрэгний булд чацуулан алж устгахдаа урьд өмнө эцэг өвгөдийг нь хорлосныг (Есүхэй баатрыг хорлосон төдийгүй, өмнө нь [[Амбагай хаан]], Охинбархаг нарыг барьж [[Алтан улс]]ад өгч алуулж байжээбайсныг) дурьдаж байжээ.
 
Есүхэй баатар [[Өэлүн]], Сочигил нэртэй хоёр хатантай байсан бөгөөд Өэлүнээс хүү '''[[Тэмүжин]]''', '''[[Хасар]]''', '''[[Хачиун]]''', '''[[Тэмүгэ]]''', охин '''Тэмүлүн''' таван хүүхэдтэй, Сочигилээс '''[[Бэгтэр]]''', '''[[Бэлгүтэй]]''' хоёр хүүтэй байжээ. Өэлүн үжнийг [[мэргид]]ийн Их Чилэдү эхнэр болгон авч явах замд Есүхэй баатар өөрийн ах Нэгүүн тайж, дүү [[Даридай отчигин]]ы хамтаар булаан авж хатнаа болгож байжээ. Хожим үүгээр шалтаглан мэргидүүд Тэмүжиний эхнэр Бөртэ үжинийг булаан авч байсан байна. Хубилай Сэцэн хааны Чжиюаний гуравдугаар он буюу 1266 онд элэнц өвөг Есүхэй баатрыг Тэнгэрлэг язгуурт хаан цолоор нэхэн өргөмжилжээ.<ref>https://mongoltoli.mn/history/h/431</ref>