Есүхэй баатар: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
Контентийн алдааг хэлж өглөө. Tags: Reverted Mobile edit Mobile web edit |
||
Мөр 25:
|buried =
|}}
'''Есүхэй баатар''' (1130-аад онд төрж, 1170 онд нас барсан) нь [[Их Монгол Улс]]ыг үүсгэн байгуулагч [[Чингис хаан]]ы эцэг байжээ. Есүхэй баатар нь Хамаг Монголын [[Хабул хаан]]ы хоёр дахь хүү [[Бартан баатар]], гэргий [[Барга|баргуд]] овгийн [[Сунигул үжин]]<ref>Рашид аддин. Судрын чуулган. Нэгдүгээр боть. Орос хэлнээс орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. т. 188. </ref> нарын 3 дахь хүү болж төржээ. [[Хамаг Монгол]]ын [[Хутула хаан]] нас барсны дараагаар Хамаг Монголын ханлиг тодорхой хангүй байсан боловч [[Хиад Боржигин]] овгийг Есүхэй баатар удирдаж байжээ. 1162 онд Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэг бут цохин устгасан байна. Энэ үйл явдал түүний хатан [[Өэлүн үжин]] Тэмүжинг (хожим Чингис хаан) төрүүлэхтэй тохиосон тул ууган хүүдээ Тэмүжин гэж нэр өгчээ. Дайсныхаа нэрийг өгөөгүй. Тэмүжиний анхны нэр өөр байсан. Онгодууд бууж нэрний учрыг тайлбарласан. Гэрлийн өргөөнөөс гаргасан судар номуудтай танилцаарай.
[[Монголын нууц товчоо]]нд үлдсэнээр Есүхэй баатар 1170 оны үед 9 настай хүү Тэмүжинг [[хонгирад]]ын Дай Сэцэний охин [[Бөртэ]]тэй сүй тавин орхиж буцах замдаа [[татар]] аймгийнханд хорлогдон нас баржээ. Чингис хаан 1202 онд татар аймгийг дайлан эзлэсний дараагаар татар эрчүүдийг тэрэгний булд чацуулан алж устгахдаа урьд өмнө эцэг өвгөдийг нь хорлосныг (Есүхэй баатрыг хорлосон төдийгүй, өмнө нь [[Амбагай хаан]], Охинбархаг нарыг барьж [[Алтан улс]]ад өгч алуулж байжээ) дурьдаж байжээ.
|