Чүнсонь ван: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Жижиг
Tags: Reverted Mobile edit Mobile web edit
Мөр 1:
'''Чүнсонь ван''' (충선왕; 忠宣王) нь (1275 оны 10 сарын 20 - 1325 оны 6 сарын 23) (1298, 1308-1313) [[Курё улс|Курё улсын]] [[Чүннёль ван|Чүннёль вангийн]] монгол хатан '''[[Хутулужин бэхи|Кутлукжэлмиш хатнаас]]''' мэндэлжээ. Төрсөн нэр нь анх Ван Вонъ (왕원; 王謜) гэж байснаа нэрийг нь сольж Ван Чан (왕장; 王璋) гэж өөрчлсөн. Курё улсын 26-р ван. Монгол нэр нь '''ИжирбухаЖижигбуха''' (익지례보화, 益知禮普花).
 
1277 онд 2 настайдаа Курё улсын [[хунтайж]] болсон.
Мөр 7:
1297 онд төрсөн эх нь өөд болсны дараа 1298 онд ван эцэг нь хөвүүндээ өөрийн ван суудлыг залгамжлуулахыг [[Төмөр өлзийт хаан|Төмөр Өлзийт хаанд]] гуйж зөвшөөрүүлсэн. Гэтэл тэр улсын ван болсон даруйдаа олон яам, хэлтэс нэмж байгуулаад, түшмэл ихээр тавьж төрийн бүтэцэд өөрчлөлт хийж эхэлсэн нь хуучин ноёд сайд нарын эсэргүүцэлтэй тулгарчээ. Ингээд Курёгийн ноёдын олон удаагийн огцруулах хүсэлтийг Юань Улс руу илгээснээр тус жилдээ Чүнсонь ванг огцоруулж, Дайду хотод дуудан ирүүлж, гэрийн хорионд оруулсан.
 
1298 оны сүүлээр [[Төмөр Өлзийт хаан|Төмөр Өлзийт хааны]] зарлигаар Чүннёль ванг дахин Курёгийн вангийн сууринд залсан. 1308 онд эцэг нь нас барсан учир, дахин Курё улсын ван болгов. Гэтэл дахин өмнөх үйлдлээ давтсан шалтгаанаар [[Аюурбарбад буянт хаан|Аюурбарбад буянт хааны]] зарлигаар 1313 онд огцруулаад, хөвүүн [[Чүнсук ван|Ван До]]-г курё улсын вангаар өргөмжлөн нутаг руу нь илгээсэн. Буянт хааны зарлигаар [[Түвэд|Түвэдийн]] нутаг руу цөлсөн. 1321 онд [[Гэгээн хаан]], сууринд суусны дараа Дайду хотод дуудаж суулгасан. 1325 онд Даду хотноо [[Есөнтөмөр хаан|Есөнтөмөр хааны]] Тайдингийн хоёрдугаар онд нас барсан. Нас барсны дараа Сонъхё их ван (선효대왕; 宣孝大王) хэмээн өргөмжлөн оршуулсан.
 
== Гэр бүл ==