Трибенурон-метил
Трибенурон-метил нь ацетолактат синтетазыг дарангуйлах үйлчилгээтэй, сульфонил шүвтрийн химийн ангийн гербицид.[1][2][3] Түрүүт үр тарианы ургамлын талбайг нэг наст хос талт үрт хог ургамлаас хамгаалах системийн гербицид. Трибенурон-метил нь 2.4-D ба MCPA-д тэсвэртэй нэг наст хос талт үрт хог ургамлуудыг амжилттай хянадаг.
Нэр | |
---|---|
IUPAC нэр
Methyl 2-[[(4-methoxy-6-methyl-1,3,5-triazin-2-yl)-methylcarbamoyl]sulfamoyl]benzoate
| |
Ерөнхий | |
101200-48-0 | |
Jmol-3D зураг | Зураг |
PubChem | 153909 |
| |
Шинж чанар | |
C15H17N5O6S | |
Моль масс | 395.39 g·mol−1 |
Өөрөөр тодотгож заагаагүй бол бодисуудын хэвийн төлөв (25 °C [77 °F], 100 kPa) дахь үзүүлэлтүүд. | |
Мэдээлэлийн хайрцагны эх сурвалж | |
Концентраци
засварлахТрибенурон-метил нь 160, 320, 500, 750 гр/кг гэх зэрэг олон янзын концентрацитай үйлдвэрлэгддэг. Энэ өгүүлэгт 750 гр/кг агууламжтай, усанд дисперслэгддэг үрэл (WDG) хэлбэртэй хуурай гербицидын тухай авч үзсэн болно.
Хамрах хүрээ
засварлах100 гаруй зүйл хог ургамлыг хянана.
- Дунд ажигана (Stellaria media L.)
- Азарганы зүйлүүд (Cirsium)
- Алтан товчын зүйлүүд (Matricaria)
- Эмийн багваахай (Taraxacum officinale Wigg.)
- Софийн бор бут (Descurainia Sophia L.)
- Хээрийн бирааг (Thlaspi arvense L.)
- Эгэл гаймуу (Capsella bursa-pastoris L.)
- Перс гандарбаа (Veronica persica Poir.)
- Манжухай гонтог (Erysimum cheiranthoides L.)
- Хар гич (Brassica nigra L.)
- Хээрийн гич (Sinapis arvensis L.)
- Таримал гиш (Vicia sativa L.)
- Дошонцогын зүйлүүд (Galeopsis)
- Зүүт заан таваг (Erodium cicutarium L.)
- Хээрийн лууван буюу зэрлэг манжин (Raphanus raphanistrum L.)
- Цагаан лууль (Chenopodium album L.)
- Сэдэргэнэ тарна (Polygonum convolvulus L.)
- Үхэр тарна (Polygonum persicaria L., Persicaria maculosa Gray.)
- Шувуун тарна (Polygonum aviculare L.)
- Татаар сагаг (Fagopyrum tataricum L.)
- Хамбийн зүйлүүд (Sisymbrium)
- Хээрийн шаралзгана (Sonchus arvensis L.)
- Шимтгэлэйн зүйлүүд (Geranium)
Ашиглах заавар
засварлахТун ба ургамлын үе шат
засварлахТаримал ургамал | Хог ургамал | Тун, гр/га | Тайлбар ба боловсруулах үе |
---|---|---|---|
Өвөлжих ба зусах улаан буудай, өвөлжих ба зусах арвай, хошуу будаа | Нэг наст хос талт үрт хог ургамлууд | 10-15 | Тарималыг 2 навчтайгаас бутлалт хүртэл, хог ургамлуудыг бага (2-4 навчтай) үед боловсруулна. |
Өвөлжих ба зусах улаан буудай, өвөлжих ба зусах арвай, хошуу будаа | Нэг наст хос талт үрт хог ургамлууд ба арзгар азаргана | 15-20 | Тарималыг бутлалтын үед, хог ургамлуудыг бага (2-4 навчтай) үед, азарганыг бутлалтын үед боловсруулна. |
Нөлөөлөх хүчин зүйл
засварлах- Дулаан, чийгтэй ургах нөхцөл нь хог ургамлын идэвхтэй өсөлтийг дэмжиж, гербицидын үйлчлэлийг сайжруулдаг. Хүйтэн, ган, хэт халалт зэрэг цаг агаар нөхцөл нь хог ургамалд үйлчлэх гербицидын нөлөөлийг бууруулдаг.
- Нэг наст хогийн ургамлын хөгжлийн үе шат: 2-4 навч (залуу, идэвхтэй ургаж буй хог ургамал)
- Олон наст хогийн ургамлын хөгжлийн үе шат: бутлалт (залуу, идэвхтэй ургаж буй хог ургамал). Хэрэглэх хугацааг сонгохдоо таримлын ургалтын үе бус хог ургамлын хөгжлийн үе шатанд анхаарлаа хандуулах нь зүйтэй.
- Хог ургамал шүүдэр, борооны улмаас норсон, эсвэл боловсруулалт хийснээс хойш 4 цагийн дотор бороо орох төлөвтэй бол боловсруулалтыг хойшлуулах шаардлагатай.
Бусад пестицидтэй нийлэмж
засварлахБусад гербицидтэй хольж ашиглах нь
засварлах- Зусах зөөлөн улаан буудай, хатуу улаан буудай, арвай:
Бусад инсектицидтэй хольж ашиглах нь
засварлах- Гербицидийг фосфорорганик инсектицидтэй хольж хэрэглэхийг зөвлөдөггүй. Тарималыг дарангуйлж болзошгүй тул фосфорорганик инсектицид ба трибенурон-метил хоёрын боловсруулалт хоорондын зай 7-14 хоног байна.
Хориглох, анхаарах зүйл
засварлах- Талбайд нэвтрэх интервал: Боловсруулснаас хойш 12 цаг.
- Бэлчээрийн хязгаарлалт: Ургамлыг боловсруулснаас хойш 30 хоног дотор мал бэлчээхийг хориглоно.
- Ургац хураахын өмнөх интервал:
Интервал, хоног | Таримал ургамал |
---|---|
60 | Түрүүт үет тариамалууд |
70 | Наранцэцэг (трибенурон-метилд тэсвэртэй) |
- Хошуу будааны зарим сортууд трибенурон-метилд хэт мэдрэмтгий байдаг. Хэрэв хошуу будааны мэдрэмтний чанар тодорхойгүй бол трибенурон-метилийн тунг 0.01 кг/га (10гр/га)-аас илүү хэрэглэхийг зөвлөдөггүй.
- Трибенурон–метилийг тухайн жилд хэрэглэсэн талбайд хос талт үрт таримал тариалах тохиолдолд тохирлыг шалгах шаардлагатай.
- Гербицидийг фосфорорганик инсектицидтэй хольж хэрэглэхийг зөвлөдөггүй. Тарималыг дарангуйлж болзошгүй тул фосфорорганик инсектицид ба трибенурон-метил хоёрын боловсруулалт хоорондын зай 7-14 хоног байна.
Хадгалах температур
засварлахСэрүүн хуурай газар хадгална. Хөлдөөж болно.[4]
Борооны интервал
засварлахТрибенурон-метилийг түгээснээс хойш 6 цагийн хугацааны дотор орсон бороо гербицидын идэвхийг бууруулна.[5]
Анхны тусламж
засварлах- Амьсгалах: Цэвэр агаарт гарах/гаргах. Шаардлагатай тохиолдолд хүчилтөрөгч өгөх эсвэл хиймэл амьсгал хийнэ. Ухаан алдсан хүнд амаар юм өгөхийг хориглоно. Эмнэлэгийн тусламж авна.
- Арьсанд хүрэх: Арьсыг их хэмжээний усаар яаралтай угаана. Бүх бохирдсон хувцсыг шууд тайлах ба дахин ашиглах тохиолдолд угааж цэвэрлэнэ. Биед хэвийн бус мэдрэмж төрж байвал эмнэлэгийн тусламж авна.
- Нүдэнд орох: Хугацаа алдалгүй, нүдийг нээж байгаад их хэмжээний цэвэр усаар химийн бодис үгүй болтол угаана. Эмнэлгийн тусламж авна.
- Залгих: Амаа зайлж, дараа нь нэг аяга ус ууна. Хагас болон бүрэн ухаан алдсан хүнд амаар юм өгөхийг хориглоно. Эмнэлгийн тусламж хугацаа алдалгүй авч, савны шошго дээрхи хор хөнөөлийн тэмдэглэгээг эмчлэгч эмчид үзүүлж, танилцуулна. Эмчийн зөвөлгөөгүйгээр бөөлжиж/бөөлжүүлж болохгүй.
Эх сурвалж
засварлах- ↑ Herbicide Resistance Action Committee (HRAC) (2 June 2020). "Global HRAC MOA Classification Working Group Report" (PDF).
- ↑ Scott Senseman (3 December 2020). "Weed Science Society of America - Herbicide Site of Action (SOA) Classification List".
- ↑ "HERBICIDE CLASSIFICATION MASTER MARCH 11 2020". Herbicide Resistance Action Committee (HRAC). 11 March 2020.
- ↑ "Guide to Crop Protection, Sask". 2021.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - ↑ "Guide to Crop Protection, Sask". 2021.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help)