Цагаан лууль
Ургамлын тайлбарЗасварлах
60-80 см хүрэхүйц өндөр, ихээхэн салаалж мөчирлөсөн иштэй нэг наст ургамал. Ромбо хэлбэрт зууван юмуу юлдэн навчнууд нь буурал өнгөтэй байдаг. Долоо, наймдугаар сард цэцэглэнэ.
ТархалтЗасварлах
Тариалангийн талбайн хөнөөлт хог ургамал бөгөөд атаршиж байгаа хуучин тариалангийн талбайгаар зонхилж ургасан байдаг. Үүнээс гадна дэрстэй газар, чулуутай энгэр, хужирт тойрмуудаар ургана.[1]
Ашигласан материалЗасварлах
- ↑ [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 128]
Гадаад холбоосЗасварлах
- Агуулах дахь «Цагаан лууль» зургийн цомог