То Лам
То Лам (вьет. Tô Lâm; 1957 оны 7-р сарын 10-нд Ардчилсан Вьетнам улсад төрсөн) —2024 оны 5-р сарын 22-ноос Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, 2024 оны 8-р сарын 3-наас Вьетнамын Коммунист намын (товч. ВКН) Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга. 2016 оноос ВКН-ын Төв хорооны Товчооны гишүүн бөгөөд Вьетнамын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны сайд. Вьетнамын цагдаа, аюулгүй байдлын хүчний байгуулгуудыг удирдаж байсан хамгийн нөлөө бүхий нам, төрийн удирдагчдын нэг юм.
Намтар
засварлахБүгд Найрамдах Ардчилсан Вьетнам улсад цагдаагийн ажилтны гэр бүлд төрсөн. То Ламын эцэг То Куен Вьетнамын цагдаагийн тогтолцоог үндэслэгчдийн нэг, Вьетнамын Коммунист намын (ВКН) нэрт зүтгэлтэн, Вьетнамын дайнд идэвхтэй оролцогч байсан. То Ламын төрсөн Ханой хотоос холгүй Хун Йен муж бол Вьетнамд улс төр, шинжлэх ухаан, соёлын элитүүдын “хүний нөөц” гэж үздэг.
Бага наснаасаа эхлэн То Лам нь ВКН хүчний элит байсан эцэг То Куэнийн залгамжлагч гэж үздэг байв. 1979 онд То Лам Дотоод хэргийн яам, Нийгмийн аюулгүй байдлын яамны (НАХЯ) боловсон хүчнийг бэлтгэдэг тусгай боловсролын байгууллага болох Ардын аюулгүй байдлын дээд сургуулийг төгссөн. Дотоод хэргийн яаманд алба хааж, 1998 оноос хойш - НАХЯ-нд. 1981 онд Вьетнамын Коммунист нам-д элссэн байна.
То Лам нь НАХЯ-ны улс төрийн хамгаалалтын хэлтэст ажиллаж эхлээд 1988-1993 онд 1-р хэлтсийг удирдаж байжээ. 1993-2006 онд улс төрийн хамгаалалтын хэлтсийн дэд дарга, дарга. 2006-2009 онд - хошууч генерал То Лам - НАХЯ-ны Аюулгүй байдлын ерөнхий газрын орлогч дарга. 2009 оноос - хэлтсийн дарга. Засгийн газрын эсрэг тэрс үзэлтэн, шашны бүлгүүдийн эсрэг сөрөх тагнуулын албыг хянаж байв. 2010 онд дэслэгч генерал цолтой То Лам Нийгмийн аюулаас хамгаалахын дэд сайдаар томилогдсон. 2011 оноос хойш - ВКН-ын Төв хорооны гишүүн. 2014 онд То Лам хурандаа генерал цол хүртсэн байна. 2016 оны 1-р сараас хойш То Лам нь ВКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2019 онд тэрээр Армийн генерал цол хүртсэн.
2016 оны 4-р сарын 2-нд Тран Дай Куанг Вьетнамын ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авсаны дараа буюу 4-р сарын 9-нд То Лам Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдаар томилогдсон байна. Гурван долоо хоногийн дараа тэрээр ВКН-ын Төв Хорооны Авлигатай тэмцэх хороог тэргүүлжээ. НАХЯ-ны тэргүүлээд То Лам аюулгүй байдлын байгууллагуудын шинэчлэлийг санаачилсан - хөдөлгөөнт байдал, үр ашиг, сахилга батыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хууль эрх зүйн хяналт, хүмүүнлэг байдлыг бэхжүүлэх зорилт тавьсан юм.
Ерөнхийлөгч
засварлахТо Лам Вьетнамын ерөнхийлөгч болохоосоо өмнө нам-төрийн шатлалын эрэмбээр дөрөв дэх албан тушаалд байсан. ВКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Нгуен Фу Чонг, Парламентын дарга Нгуен Тхи Ким Нган, Батлан хамгаалахын сайд Нго Суан Лич нарын дараа орж байсан юм. Тэрээр 2016-2017 онд тэрээр Төв бүс нутгийг удирдах ВКН-ын Төв хорооны тусгай комиссыг тэргүүлж байсан.
Гэсэн хэдий ч То Лам-ын улс төрийн бодит нөлөө нь албан ёсны 4 дэх гэсэн статусаасаа өндөр байсан гэдэг. Тэрээр ВКН-ын улс төрийн тогтвортой байдлыг хангах хууль сахиулах, аюулгүй байдал, улс төрийн мөрдөн байцаах албыг хариуцаж байв.
То Лам нь ВКН-ын удирдлагад консерватив шугам, хатуу улс төрийн чиглэлийн гол төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг юм. Онцлог нь То Лам Хо Ши Минийн үзлийн залгамж, түүний зарлигуудыг байнга уриалдаг байна. То Ламын сургаал нь тогтвортой байдал, аюулгүй байдлын тэргүүлэх чиглэл дээр суурилдаг. Өсөн нэмэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд То Лам захиргааны иж бүрэн хяналтыг бэхжүүлэх, цагдаагийн хяналт, нийгмийн амьдралын доод түвшинд хөндлөнгийн оролцоог чангатгахыг санал болгож байдаг. Интернетийн хяналт бол түүний үзэлд онцгой байр суурь эзэлдэг юм.
Вьетнамын НАХЯ Лаос, Камбожийн НАХЯ-тай хамтран ажиллахад онцгой анхаарал хандуулж байсан. То Лам Лаосын Олон нийтийн аюулгүй байдлын сайд Сомкео Силавонг, түүний залгамжлагч Вилай Лакхамфонг, Камбожийн Дотоод хэргийн сайд Сар Кэнг нартай байнгын ойр холбоотой ажилдаг байсан.
Шуугиан
засварлахТо Ламыг Вьетнамын төрийн өмчит газрын тосны компанийн менежер асан, Худалдаа, аж үйлдвэрийн яамны ажилтан асан Трин Суан Тхань улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгагдаж, Вьетнамаас зугтсан хэрэгт холбогдуулан дурддаг юм. 2017 оны зун Вьетнамын НАХЯ-ны ажилтнууд Трин Суан Тханыг Берлинд албадан саатуулаад Ханойд аваачиж, 2018 онд бүх насаар нь хорих ял оноосон байна.
Германы эрх баригчид цагаачийг хулгайлсан гэж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсыг буруутгасан. Вьетнам, Герман, Чех, Словакийн эрх ашгийг хөндсөн олон улсын дуулиан дэгдсэн байна. Энэхүү тусгай ажиллагаанд Вьетнамын НАХЯ оролцсон нь эргэлзээгүй ч То Лам Вьетнам, Германы хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж мэдэгдэж байжээ. Трин Суан Тхан сайн дураараа буцаж ирсэн тухайгаа олон нийтэд мэдэгдэл хийсэн боловч энэ нь дарамт шахалтаар хийсэн мэдэгдэл гэж ойлгогдсон. Энэ байдал Вьетнамын НАХЯ болон түүний сайдын олон улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн юм.
Монголд
засварлахТэрээр 2024 оны 9-р сарын 30-наас 10-р сарын 1-нд Монголд Төрийн айлчлал хийсэн.