Вьетнамын Коммунист нам

Вьетнамын Коммунист нам (ВКН) (вьетнам. Đảng Cộng sản Việt Nam, данг конг шан вьет нам); 1930 оны 2-р сарын 3-нд Хонгконг-д Францын Коммунист намын салбар болж үүссэн. 1930 оны 10-р сараас 1945 оны хооронд «Энэтхэг хятадын хойгийн Коммунист нам» (вьетн. Đông Dương Cộng sản Đảng), 1945-1951 онд намын үйл ажиллагаа зогссон, 1951-1976 онуудад «Вьетнамын ажилчдын нам» (ВАН) нэртэй байсан. Вьетнамчуудын дунд «Нам» (вьетн. Đảng, данг) буюу «манай Нам» (Đảng ta, данг та) гэж дууддаг байна.

Вьетнамын Коммунист намын сүлд

Түүх засварлах

Вьетнамын Коммунист нам (ВКН) -ыг Хо Ши Мин болон Хятад дахь цагаачдын хамт 1930 оны 2-р сарын 30-нд Хонконг-д болсон бага хурлаар үүсгэн байгуулсан байна. Энэ хурлаар Энэтхэг хятадын хойгийн Коммунист нам, Аннамын Коммунист нам болон Энэтхэг хятадын хойгийн Коммунист лигийн зарим гишүүд нийлсэний үндсэн дээр 1930 оны 2-р сарын 3-нд «Вьетнамын Коммунист нам» (вьетн. Việt Nam Đảng Cộng Sản) бий болжээ.

Үе үеийн удирдагч нар засварлах

  1. Хо Ши Мин, Тон Дык Тханг, Фам Ван Донг, Во Нгуен Зяп, Чыонг Тинь.
  2. Ле Зуан, Ле Дык Тхо, Во Ти Конг, Нгуен Ван Линь.
  3. До Мыой, Ле Дык Ань, Во Ван Киет.
  4. Нонг Дык Мань, Нгуен Фу Чонг, Нгуен Тан Зунг.

Баримталдаг бодлого засварлах

Вьетнамын Коммунист Нам нь Лаос Ардын хувьсгалт нам, Камбожийн Ардын намтай ойр дотно харилцаанд чухал ач холбогдол өгдөг. Мөн Хятадын коммунист нам, Кубын коммунист нам, Монгол Ардын нам /хуучин МАХН/ , Умард Солонгосын Хөдөлмөрийн намтай дотно харилцаатай ажилдаг байна. Вьетнамын коммунистууд дэлхийн олон орны коммунист намуудын Их хуралд төлөөлөгчдөө илгээж иржээ.

Намын Их хуралууд засварлах

Их хурал Он сар өдөр хуралдсан газар Төлөөлөгчид Намын гишүүдийн тоо Холбогдох мэдээлэл
1-р 1935 оны 3-р сарын 27—31 Макао 13 600 Төв хороогоо сонгосон, империализмын эсрэг ЗХУ-ын дэмжлэгтэй Энэтхэг-хятадын фронт байгуулсан.
2-р 1951 оны 2-р сарын 11—19 Туенкуанг 158 (53 ирээгүй) 766 349 Вьетнамын хөдөлмөрчдийн нам гэж нэрээ өөрчилсөн. Намын дүрэм, хөтөлбөр гаргасан.
3-р 1960 оны 9-р сарын 5—12 Ханой 525 (51 ирээгүй) 500 000 Шинэ дүрмийн дагуу Умард Вьетнамд социализм барих ба хоёр Вьетнамыг энхийн замаар нэгтгэх намын жанжин шугам батлагдсан.
4-р 1976 оны 12-р сарын 14—20 Ханой 1008 1 550 000 Ле Зуан намын дарга байсан.
5-р 1982 оны 3-р сарын 27—31 Ханой 1033 1 727 000
6-р 1986 оны 12-р сарын 15—18 Ханой 1129 ~1 900 000 Шинэчлэлийн бодлогын эхлэл. Нгуен Ван Линь Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон.
7-р 1991 оны 6-р сарын 24—27 Ханой 1176 2 155 022 Ерөнхий нарийн бичгийн даргаар До Мыой сонгогдсон.
8-р 1996 оны 6-р 28-наас 7-р сарын 1 Ханой 1198 2 130 000 Намын бага хурлаар Ле Кха Фьеу Ерөнхий нарийн бичгийн дарга болсон.
9-р 2001 оны 4-р сарын 19 -22 Ханой 1168 2 479 719 Ерөнхий нарийн бичгийн даргаар Нонг Дык Мань сонгогдон. Удирдагчдийн 4 дахь үе орж ирсэн.
10-р 2006 оны 4-р сарын 18-25 Ханой 1176 ~3 100 000 Ерөнхий нарийн бичгийн даргаар Нонг Дык Мань сонгогдсон.
11-р 2011 оны 1-р сарын 12-19 Ханой 1377 ~ 3 600 000 Ерөнхий нарийн бичгийн даргаар Нгуен Фу Чонг сонгогдсон.
12-р 2016 оны 1-р сарын 20-28 Ханой 1510 ~ 4 500 000 Ерөнхий нарийн бичгийн даргаар Нгуен Фу Чонг улиран сонгогдсон.
13-р 2021 оны 1-р сарын 25-2-р сарын 1 Ханой 1587 ~ 5 100 000