Тоожоо Хидэки (Япон: 東條 英機, とうじょう ひでき, шинэ ханзаар 東条 英機, 1884 оны 7 сарын 30 - 1948 оны 12 сарын 23) нь Япон улсын цэргийн зүтгэлтэн, улс төрч. Армийн офицер хэвээр байхдаа тус улсын 40 дэх ерөнхий сайдын албан тушаалд сонгогдож, 1941 оны 10 сарын 18 - 1944 оны 7 сарын 18 хүртэл ажиллажээ. Япон улс Америк, Англитай байлдаж эхлэх үед ерөнхий сайдын албыг хашиж байсан. Дайнд ялагдсаны дараа Алс Дорнодын Цэргийн Гэмт Хэрэгтнүүдийн Шүүхээр А зэрэглэлийн цэргийн гэмт хэрэгтэн хэмээн яллагдаж, цаазаар авахуулсан.

Цахим холбоос

засварлах
  Commons: Тоожоо Хидэки – Викимедиа зураг, бичлэг, дууны сан