Том Сандберг (норв. Tom Sandberg, 1955 оны 8 сарын 6-нд төрсөн) нь Норвегийн цанын хоёр төрөлтийн тамирчин юм.

Том Сандберг
Цанын хоёр төрөлт
Төлөөлдөг улс:  Норвеги
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Том Сандберг
Төрсөн огноо 1955 оны 8 сарын 6
Төрсөн газар Мо и Рана, Рана, Нордланд
 
Медалиуд
Өвлийн олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Сараево 1984 Хувь
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр Осло 1982 15 км хувь
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Осло 1982 3x10 км баг
Алтан медаль – нэгдүгээр байр Рованиеми 1984 3x10 км баг

1982 оны цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрээр хувийн 15 км-ийн төрөлд Зүүн Германы Конрад Винклерээс 0.2-хон секундээр түрүүлэн алтан медаль зүүжээ. Сандберг мөн Дэлхийн АШТ-ээс багийн төрөлд 2 медаль хүртсэн (алт: 1984, мөнгө: 1982). Түүний амжилтын оргил үе 1984 онд тохиосон бөгөөд олимп болон Дэлхийн цомд түрүүлжээ. Сандберг улсынхаа 9 удаагийн аварга.

Тэрээр Норвегийн Спортын Шинжлэх Ухааны Сургуулийг төгсчээ[1].

  1. Bugge, Mette (2008 оны 9 сарын 5). "40 år og fortsatt full fart". Aftenposten (Норвеги хэл хэлээр). p. 20. {{cite news}}: Check date values in: |date= (help)CS1 maint: unrecognized language (link)