Томас Майн Рид
Томас Майн Рид (англи. Thomas Mayne Reid; 1818 оны 4-р сарын 4-нд Умард Ирландын Баллирони тосгонд төрсөн—1883 оны 10-р сарын 22-нд Лондонд нас барсан) — британий зохиолч, хүүхэд залуучуудад зориулсан адал явдалт романуудын зохиолч, зарим зохиолуудаа Ахмад Майн Рид гэх нууц нэрээр гаргасан юм. Дэлхийд нэр нь цуурайтсан зохиолч хүн гэдгээрээ алдартай.
Намтар
засварлахТэрээр Баллирони тосгонд пастор Томас Майн Рид, санваартны охин Анна Анн Рид нарын хүү болж төрсөн. Эцэг эх нь Шотланд гаралтай байжээ.
1834 оны 9-р сард тэрээр Белфастын хааны эрдмийн дээд сургуульд элсэн орсон. 4 жил суралцаад сургуулиа төгсөөгүй байхдаа Рид 1839 оны 12-р сард Дамфрид хөлөг онгоцонд сууж, хоёр сарын дараа АНУ-ын Луизиана муж улсын Нью Орлеанс хотод иржээ. Тэрээр худалдааны агент, жүжигчин, багш, 1842 оноос сэтгүүлч, сонин түгээгч зэрэг ажил хийж байжээ. Америкийн өмнөд мужууд болон Мексик даяар маш их аялсан байна. 1843 оны эхээр Рид Филадельфи руу нүүж, тэнд гурван жил амьдарсан гэдэг. Тэнд тэрээр Эдгар Аллан По-тай танилцаж, хэсэг хугацаанд хамтрагч болж байжээ.
Тэрээр 1846-1848 онуудад Мексикийн дайнд оролцсон байна. Энэ үеэр эхлэхэд "New York Herald" сонины сурвалжлагчаар ажиллаж "Гимназын оюутан" хэмээх нууц нэрээр хэвлэн нийтэгдсэн байна. 1846 оны 11-р сарын 23-нд тэрээр Нью-Йоркийн 1-р сайн дурын явган цэргийн ангид сайн дурын ажилтан болжээ. 1847 оны 9-р сарын 13-нд тэрээр Чапултепекийн тулалдаанд хөлөндөө хүнд шархадсан байна. Тулалдаанд эр зориг гаргасан гэж ахмад цол хүртэж байсан юм.
1854 онд 36 настай Рид өөрийн хэвлэн нийтлэгч эзэн Ж.Хайдынхаа охин 15 настай Элизабет Хайд хэмээх залуу язгууртан бүсгүйтэй гэрлэжээ. Бал сарын дараа Рид уран зохиолын ажилдаа эргэн оров. Энэ үеийн түүний бүтээлүүд АНУ-д тохиолдсон адал явдлаас сэдэвлэсэн хэвээр байна. 1865 онд зохиолчийг алдаршуулсан "Морь унасан толгойгүй хүн" роман хэвлэгджээ.
1867 онд Рид Нью Йорк руу буцаж ирээд "Onward Magazine" сэтгүүлийг үүсгэн байгуулжээ. Зохиолч өмнөх амжилтдаа найдаж байсан бол энэ удаад Америкийн олон нийт түүний шинэ бүтээлүүдийг хүйтэн хүлээж авсан байна. 1870 он гэхэд Мексикийн дайны үеэр авсан шархнууд хүндэрч эхэлсэн. Рид хэдэн сарын турш эмнэлэгт хэвтсэн ажээ. Эхнэр нь АНУ-д байх дургуй байсан бөгөөд 1870 оны 10-р сарын 22-нд Рид эмнэлгээс гармагц эхнэрийнхээ хамт Англи руу нүүжээ.
Майн Рид 1883 оны 10-р сарын 22-нд 65 насандаа Лондонд таалал төгссөн юм.
Бүтээлүүд
засварлахМайн Рид амьдралынхаа туршид нийтдээ 60 орчим бүтээл бичсэн. Үүнд:
- "Чөлөөт буудагчид"
- "Бух агнагч" (англи. The Boy Hunters)
- "Морь унасан толгойгүй хүн"
- "Далайн бэлтрэг" (англи. The Boy Tar)
- "Цагаан удирдагч"
- "Зоригтой анчин"
- "Осеола, Семинолын тэргүүн"
- "Эхнэр-охин"(англи. The Child Wife)
- "Лиузиана дахь хайртуудын адал явдал" (англи. The Quadroon: Or, A Lover's Adventures in Louisiana)
- Зоригт анчин бүсгүй