Загвар:Хөгжмийн зэмсэг/Засвар/Параметр зураг дутууЗагвар:Хөгжмийн зэмсэг/Засвар/Параметр дуугаралтын хүрээ дутууЗагвар:Хөгжмийн зэмсэг/Засвар/Параметр дууны жишээ дутуу

Товшуур нь Монгол үндэстний хөгжмийн зэмсэг юм. Товшуур нь хүн төрөлхтний чавхдаст хөгжмийн зэмсгийн өвөг нэн эртний хөгжим бөгөөд өнөөг хүртэл Ойрад Монголчуудад Алтайн урианхай, Тува, Баяд, Торгууд, Захчин, Дөрвөд, Өөлд ястнууд түлхүү хэрэглэдэг ба нэр, хэлбэр дүрс дууны өнгө, хөгжимдөх арга нь ч өөр өөрийн онцлогтой байдаг. Жишээлбэл Алтайн урианхайчууд Топшур гэж нэрлэдэг.

Товшуур
ᠲᠣᠪᠰᠢᠭᠤᠷ
англ.: Tovshuur, орос.: "Топшуур"
Товшуур
Ангилал Чавхдаст хөгжмийн зэмсэг
Товшуур хөгжмийн зэмсэг
Ойр төрлийн зэмсэг

Комуз, Домбор, Дошпулдуур, Балалайка

Товшуурын бүтэц

засварлах

Бүх товшуур нь гар хийцийнх бөгөөд үүнээс шалтгаалан товшуурын материал, хэлбэр нь бүс нутгаас хамааран өөр өөр байдаг. Товшуурын шанага нь ихэвчлэн зууван хэлбэртэй байх ба Дөрвөд, Торгууд ястны товшуур дугариг шанагатай, аяган хэлбэртэй байдаг. Халимагийн товшуурын хэлбэр Казакын Домбор, Саха (Якут) -гийн тангсыр, Оросын Балалайкын хэлбэртэй илүү төстэй юм.

Товшуурын их биеийг харгай модоор хийж, царыг ямааны илгээр бүрнэ. Товшуурын чавхдасыг намрын ямааны өлөн гэдэс, эвэл хурдан морины сүүлний хялгасыг эрчилж хийдэг. Товшуурын утас бүдүүн, нарийн байхаас гадна зөв буруу эрчтэй байна. Дээд талын чавхдасыг 9 хялгасаар зөв эрчилдэг бол, доод талынхыг 7 хялгасаар буруу эрчилдэг. Товшуурын хөг нь нэлээд царгиа дуутай, туульчид товшуурын хоёр чавхдасыг гараараа чавхдан тоглодог.

Баруун Монголчуудын Жангар туулийн аяыг ихэвчлэн товшуур хөгжмөөр хөгжимдөх ба туульч өөрийнхөө тоглодог дурын өнгө аясанд оруулан тоглодгоороо онцлогтой.

Биелгээний хувьд ямар ч биелгээн дээр өнгө аяс тааруулан тоглох боломжтой. Заавал товшуур дээр тоглодог биелгээнүүд байдаг. Жишээ нь савардан бий. Савардан бий нь товшуур дээр үндсэн 12 цохилттой бөгөөд цохилт болгон өөр өөрийн онцлог аястай биелгээтэй.