Тихуана (Испани: Tijuana) нь Баха Калифорнийн хойгийн хамгийн том хот бөгөөд Сан-Диего-Тихуанагийн нэг хэсэг болсон Тихуанагийн метрополитан бүсийн төв юм. Тихуана хот бүс нутагтаа эдийн засаг, боловсрол, соёл, урлаг, улс төрийн хувьд том нөлөө үзүүлдэг. Баруун хагас бөмбөрцөгт хамгийн олон хүн зочилдгоороо зөвхөн Нью-Йорк хотын дараа ордог[4]. Хотыг хүрээлэн орших метрополитан бүс нь баруун хойд Мексикийн аж үйлдвэрийн хамгийн том, ноёлох төв болно. Мексикийн хамгийн хурдан хөгжиж буй хотуудын нэг болох Тихуанаг глобал хот гэж хэлж болох билээ[5].

Тихуана
Tijuana
Тихуана хотын үзэмж
Монументаль нуман хаалга
Тихуана сүм
Гранд зочид буудал
Панорама үзэмж
Тихуана далбаа
Тихуана сүлд
Хоч: 
Мексик рүү нэвтрэх гарц
Уриа: 
Aquí empieza la patria ("Эх орон эндээс эхэлнэ")
Тихуана, Баха Калифорни
Тихуана
Тихуана
Баха Калифорни дахь Тихуанагийн байршил
Тихуана, Мексик
Тихуана
Тихуана
Тихуана (Мексик)
Тихуана, Хойд Америк
Тихуана
Тихуана
Тихуана (Хойд Америк)
Солбицол: 32°31′30″N 117°02′0″W / 32.52500°N 117.03333°W / 32.52500; -117.03333Солбицол: 32°31′30″N 117°02′0″W / 32.52500°N 117.03333°W / 32.52500; -117.03333
Улс Мексик
МужБаха Калифорни
Хотын захиргааТихуана
Байгуулагдсан7 сарын 11, 1889
Засаг захиргаа
  ТөрөлХотын захиргаа
  Хотын даргаИсмаэль Бургуеньо Руиз
(Морена)
Газар нутаг
  Хот637 км2 (246 бээр2)
  Бөөгнөрөл
1,392.5 км2 (537.9 бээр2)
Өндөр
20 м (65 фут)
Хүн ам
 (2020)
  Хот1,922,523 Тихуана хотын захиргаанд 1,810,645 зөвхөн Тихуана хотод[1]
  БайрХойд Америкад 8-д
Мексикт 2-т
  Нягтрал2,832.5/км2 (7,336/бээр2)
  Хотын нутаг
2,002,000 (тооцоо)[2]
  Бөөгнөрөл
2,157,853[1]
ДНБ (ХАЧП, 2015 оны тогтмол утгууд)
  Жил2023
  Нийт (Их хот)$61.0 тэрбум[3]
  Нэг хүнд ноогдох$27,600
Цагийн бүсUTC−8 (PST)
  Зун (ЗЦ)UTC−7 (PDT)
Шуудангийн код
22000–22699
Бүсийн дугаар+ 52 664/663
Вэб сайтwww.tijuana.gob.mx

Мексикийн Баха Калифорниа мужийн Баха Алтан Эрэгт орших Тихуана нь 9 жижиг хотоос бүрдэнэ. Тус хот нь Сан-Диего хоттой 24 км урт хилээр хиллэдэг. Мексикийн баруун хязгаарт байх Тихуана хот нь Америкт 28 дахь том хот юм. Тихуана, Сан-Диегог заагласан хилээр жилдээ 50 сая гаруй хүн нэвтэрдэг бөгөөд ийнхүү дэлхийн хамгийн завгүй хилийн боомтуудын нэгд тооцогддог билээ[6]. 2010 оны тооллогоор Тихуанагийн метрополитан бүст 1,784,034 хүн оршин сууж байсан бөгөөд Мексикийн 5 дахь том метрополитан бүс юм. Сан-Диегог оролцуулсан метрополитан бүсийн хүн ам нь 2009 онд 5 саяыг давж, 2010 онд 5,105,769 байсан[7] бөгөөд Калифорнид 2 дахь, Америкт 22 дахь том метрополитан бүсийг бүрдүүлнэ[8]. Тихуанад байх хилийн шалган нэвтрүүлэх 2 боомтоор өдөрт 300,000 хүн Сан-Диегогоос нэвтрэн орж ирдэг аж.

  1. 1.0 1.1 "SCITEL". INEGI. Татаж авсан: 2024-07-12.
  2. "Demographia World Urban Areas 16 дахь жилийн хэвлэл" (PDF). Demographia. 2020.
  3. "TelluBase—Мексикийн мэдээллийн хуудас (Tellusant төрийн үйлчилгээний цуврал)" (PDF). Tellusant. Татаж авсан: 2024-01-11.
  4. "Tijuana River Pollution Video". Sea Grant: Coastal Science Serving California. Эх хувилбараас архивласан: Долдугаар сар 20, 2011. Татаж авсан: March 17, 2011. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  5. GaWC. "The World According to GaWC". Эх хувилбараас архивласан: 2016-08-11. Татаж авсан: 2011-02-26.
  6. Massive traffic cripples Tijuana border crossing.
  7. "World Gazetteer – San Diego-Tijuana". Эх хувилбараас архивласан: 2007-10-01. Татаж авсан: 2011-05-13.
  8. "World Gazetteer – Metropolitan Areas of America". Эх хувилбараас архивласан: 2007-09-30. Татаж авсан: 2011-05-13.