Тачибана Мия (Япон: 立花美哉, たちばな みや, 1974 оны 12 сарын 12-нд төрсөн) нь Японы уран сайхны сэлэлтийн тамирчин юм. Шига аймгийн Ооцү хотод төржээ. Биеийн өндөр 170см, биеийн жин 55кг.

Тачибана Мия
Уран сайхны сэлэлт
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр 立花美哉
Төрсөн огноо 1974 оны 12 сарын 12
Төрсөн газар Япон, Шига, Ооцү
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Атланта 1996 баг
Мөнгө Сидней 2000 хос
Мөнгө Сидней 2000 баг
Мөнгө Афин 2004 хос
Мөнгө Афин 2004 баг
Дэлхийн АШТ
Мөнгө Ром 1994 Хос
Хүрэл Перт 1998 Ганцаарчилсан
Мөнгө Перт 1998 Хос
Мөнгө Перт 1998 Баг
Хүрэл Фүкүока 2001 Ганцаарчилсан
Алт Фүкүока 2001 Хос

Бага сургуульд байх үедээ уран сайхны сэлэлтээр хичээллэж эхлэн, Иноүэгийн уран сайхны сэлэлтийн клубт хичээллэж байв. 1991 онд дэлхийн өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээнээс 3 алтан медальтай буцаж ирснээр олонд танигджээ. Ахлах сургуулиа төгсөөд Доошиша их сургуульд элсэн орсон байна. Гэвч Канадад бэлтгэл хийдэг болж, их сургуулиа орхижээ.

1996 оны Атлантын олимпод Японы шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, хүрэл медалиар энгэрээ мялаав. 2000 оны Сидней, 2004 оны Афины олимпуудаас хос, багийн төрөлд оролцож тус бүр 2 мөнгөн медаль зүүсэн байна. Түүнээс гадна 2001 оны Дэлхийн усан спортын аварга шалгаруулах тэмцээнд Такэда Михотой хослон оролцож, тус улсын түүхэнд уран сайхны сэлэлтээр анх удаа алтан медаль хүртсэн юм.

Тэрээр Афины олимпын дараа зодог тайлж, Японы Үндэсний Олимпын Хорооны спортын дасгалжуулагчийг гадаадад сургах хөтөлбөрт хамрагдан АНУ-ын Калифорни муж улсын Санта-Кларагийн "Акуамэйдс" клубт суралцсан бөгөөд 2008 оны 10 сард нутагтаа буцаж ирээд төрөлх клубтээ дасгалжуулагчаар ажиллаж байна.

Гадаад холбоос

засварлах