Урсамтгай бодис

Урсамтгай бодис гэдэг нь ус (шингэн), агаар (хий), плазм зэрэг амархан хөдөлж, хэлбэрээ өөрчлөх чадвартай бодис юм.

Физикийн шинжлэх ухаанд урсамтгай бодис нь ямар ч гадны хүчний нөлөө нөлөөлөхөд тасралтгүй урсаж байдаг шингэн, хий болон бусад материалыг хэлнэ. Тэдгээр нь огтлох модуль нь тэг буюу энгийнээр хэлбэл, тэдгээрт үйлчлэх ямар ч зүсэлтийн хүчийг эсэргүүцэх чадваргүй бодис юм.

Урсамтай бодис гэдэг нэр томъёо нь ерөнхийдөө шингэн ба хийн үе шатуудыг агуулдаг боловч шинжлэх ухааны салбаруудад тодорхойлолтууд нь өөр өөр байдаг. Хатуу төлөвийн тодорхойлолтууд нь бас өөр өөр байдаг ба талбараасаа хамааран зарим бодис шингэн хатуу хоёулаа байж болно. Silly Putty гэх мэт наалдамхай шингэн нь гэнэтийн хүч хэрэглэхэд хатуу бодистой төстэй болдог. Бөөмийн физикт энэ ойлголт нь шингэн болон хийнээс бусад урсамтгай бодисуудыг багтаахаар өргөжсөн байдаг.

Ихэнх урсамтгай бодис нь хөлдөх цэгтэй байдаг. Энэ температурт урсамтгай бодис хатуу төлөвтэй болдог.