Сөөгөн боролзгоно
Сөөгөн боролзгоно - (Англи: Dasiphora fruticosa), (Орос: курильский чай кустарниковый)
Сөөгөн боролзгоно | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||
|
1-1,5 метр өндөр, эгц босоо буюу заримдаа дэлгэмэл хэлбэртэй байдаг олон наст сөөгөн ургамал. Үелсэн хальстай саарлавтар хүрэн мөчрүүд нь нялх байхдаа торгомсог үслэгтэй байна. 3-5 заримдаа 7 жижиг навч бүхий хос бус өдлөг навчтай. Жижиг навчис нь уртавтар хэлбэртэй бөгөөд нилээд унгарилтсан байдаг. Мөчрийнхөө өвөрт ганц ганцаараа суусан хурц шар цэцэгтэй.
Ойн зах цоорхой, нугын хээрийн ургамалтай энгэр, гол горхины хөндий, намгархаг нуга зэрэг ургах орчны хамгийн олон янзын нөхцөлд зохицон ургадаг ургамал. Үүнээс шалтгаалж навчлалт, навчны унгиралт зэрэг тэжээлийн ач холбогдолтой хэсэг нь ихээхэн хувирамтгай байна.[1]
Ашигласан материал
засварлах- ↑ Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 193
Гадаад холбоос
засварлах Commons: Сөөгөн боролзгоно – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Сөөгөн боролзгоно-тай холбоотой мэдээлэл байна. |