Сүүлчийн эзэн хаан (кино)

Сүүлчийн эзэн хаан (англи. The Last Emperor, итали. L'ultimo imperatore) - Италийн найруулагч Бернардо Бертолуччигийн 1987 онд бүтээгдсэн намтарчилсан уран сайхны кино юм. Уг киноны зохиолыг Манж Чин улсын сүүлчийн эзэн хаан асан Пу И -гийн 1964 онд бичсэн намтраас сэдэвлэн бүтээжээ. Продюсераар Жереми Томас ажиллсан байна. Гол дүрийг хятад гаралтай америкийн жүжигчин Жон Лоүн (англи. John «Johnny» Lone, хятад. 尊龍) бүтээсэн бөгөөд киноны зөвлөхүүдийн нэг нь сүүлчийн эзэн хааны бага дүү Пу Жиэ байсан юм.

Энэ нь БНХАУ-ын эрх баригчдын Бээжингийн Хориотой хотод зураг авалт хийх зөвшөөрөл авсан анхны барууны уран сайхны кино юм.

Энэ кино 9 Оскарын шагнал авсан байна. Үүнд: "Шилдэг кино" (Жереми Томас), "Шилдэг найруулагч" (Бернардо Бертолуччи), "Шилдэг зохицсон кино зохиол" (Бернардо Бертолуччи, Марк Пеплоу), Шилдэг онцгой хөгжмийн зохиол (Рюичи Сакамото, Дэвид Бирн, Цун Су), Шилдэг зураглаач (Витторио Стораро), Шилдэг эвлүүлэгч (Габриелла Кристиани), Шилдэг бүтээлийн дизайн, тайзны дизайн (Фердинандо Скарфиотти, Бруно Чезари, Освальдо Десидери), Шилдэг хувцасны загвар (Жеймс Ачесон), Шилдэг дуу бичлэг (Билл Роу, Иван Шаррок).

Агууллага

засварлах

Киноны үйл явдлыг намтарчилсан хоёр хэсэгт хуваасан юм. Үүнд Чин улсын эзэн хаан асан Манж-Го, Хятадын шоронгийн 981-р хоригдол хоёрын амьдралын тухай, бага наснаасаа эхлээд 1945 онд Зөвлөлтийн цэргүүдэд олзлогдох хүртэлх амьдралыг эргэн дурссаж буйгаар харуулдаг.