Сүзүки Кантаро
Барон Сүзүки Кантаро (япон. 鈴木貫太郎, 1868 оны 1-р сарын 18-нд Изүми мужид төрсөн – 1948 оны 4-р сарын 17-нд нас барсан) -Японы Армийн усан цэргийн адмирал, улс төрч юм. Тэрээр 1945 оны 4-р сарын 7-ноос 8-р сарын 17-ны хооронд Японы эзэн хааны тэнгисийн цэргийн флотын адмирал, "Эзэн хааны засаглалд туслах нийгэмлэг" (япон. 大政翼贊會; Тайсэй ёкусанкай) -ийн сүүлийн удирдагч нь байсан, Япон улсын 29 дэх Ерөнхий сайд байв.
Намтар
засварлахТэрээр 1868 онд тухайн үеийн Изуми мужийн Отори дүүргийн Кузе тосгонд (өнөөгийн Осака мужийн Сакай хот) Секиядо-гийн самурай Сүзүки Ютэцү-гийн гэр бүлд төрсөн. Тэрээр Казуса мужийн (өнөөгийн Чиба муж) Нода хотод өссөн.
Сүзүки Кантаро 1884 онд Японы эзэн хааны тэнгисийн цэргийн академийн (Кайгун Хэйгакко) 14-р ангид элсэн орж, 1888 онд 45 сонсогчидоос 13-р байранд орж төгссөн байна. Тэрээр "Цукуба" корветт, "Тэнрю" корветт, "Такачихо" хөлөг онгоцонд дунд ахлагч цолтой ажиллаж байжээ. Бага дэслэгч цол авсны дараа тэрээр "Амаги" корветт, "Такао" уурын корветт, "Жингей" корветт, "Конго" байлдааны хөлөг онгоц, "Майя" их бууны завь зэрэгт алба хааж байжээ. 1892 онд тэрээр дэслэгч цол хүртэж, "Каймон", "Хиэй", "Конго" корветтүүдийн ахлах залуурчаар ажиллаж байжээ.
Хятад-Японы нэгдүгээр дайны үеэр тэрээр мини тээвэрлэг устгагч онгоцыг командлаж байжээ. Дараа нь тэрээр Штабад хэд хэдэн албан тушаал хашиж байгаад 1901-1903 онд Германд тэнгисийн цэргийн атташе байсан. Буцаж ирснийхээ дараа тэрээр 2-р зэргийн ахмад цол авч, "Касуга" хөлөг онгоцны гүйцэтгэх офицерын (хөлөг онгоцны командлагчийн ахлах туслагч) албан тушаал хашссан байна.
Сүзүки Орос-Японы дайны үеэр 1904 онд устгагч онгоцнуудын 2-р дивизийг, 1905 онд Порт Артурыг бүсэлсэн хөлөг онгоцны 4-р дивизийг командлаж байв. 1904 оны 2-р сард тэрээр Шар тэнгист тулалдаанд оролцсон "Касуга" хөлөг онгоцны ахлах хамтрагчаар томилогдов; "Цушимын тулалдаан"-д тэрээр 4-р устгагч отрядыг командлаж байв.
Дайны дараа тэрээр хэд хэдэн хөлөг онгоцыг командалж, 1913 онд - контр-адмирал, 1914-1917 онд - Тэнгисийн цэргийн дэд сайд. 1917 оны 6-р сарын 1-нд тэрээр дэд адмирал, 1923 оны 8-р сарын 3-нд бүрэн адмирал цол хүртжээ. 1924 оноос - Нэгдсэн цэргийн флотын командлагч болжээ.
1925 оны 4-р сарын 15-аас 1929 оны 1-р сарын 22 хүртэл - Эзэн хааны тэнгисийн цэргийн Жанжин штабын дарга. Дараа нь тэнгисийн цэргийн албанаас огцорон гарсан. Тэрээр 1929-1936 онд Эзэн хааны Зөвлөлд өндөр албан тушаал (япон. 侍従長 jiju:cho:) хашиж байсан бөгөд 1936 онд "барон" цол хэргэм авсан.
Ерөнхий сайд
засварлах1945 оны 4-р сарын 7-нд Ерөнхий сайд Коисо Күниаки огцорч, Сузуки 77 настайдаа түүний оронд томилогдсон байна. Тэрээр энэ үед нэгэн зэрэг Гадаад хэргийн болон Зүүн Азийг хариуцсан сайдын албыг хавсран хашиж байсан.
Ерөнхий сайд Сүзүки Дэлхийн 2-р дайны үед холбоотны гүрнүүдтэй хийсэн эцсийн энхийн хэлэлцээнд оролцож хувь нэмрээ оруулсан. Тэрээр Потсдамын тунхаглалаас үүдэн Японы эзэнт гүрний танхимын хуваагдлыг шийдвэрлэхэд тус дөхөм болсон хоёр удаа эзэн хааны бага хурал зарлахад оролцсон. Тэрээр болзолгүйгээр бууж өгөхийг аль хэдийн зөвшөөрсөн эзэн хаан Хирохитод нөхцөлийг тайлбарлаж байв. Энэ нь илүү таатай энхийн хэлэлцээр байгуулах итгэл найдвараар дайныг үргэлжлүүлэхийг хүссэн засгийн газрын цэргийн фракцыг эрс эсэргүүцсэн юм. Энэ бүлгийн нэг хэсэг нь 1945 оны 8-р сарын 15-ны өглөө Кюүжогийн хэрэг явдалд Сүзүкиг хоёр удаа алахыг оролдсон байна.
Япон үг дуугүй бууж өгсний дараа Сүзүки огцорч, хунтайж Хигашикуни Нарухико Ерөнхий сайдын албыг түүнийг авсан.
Сүзүки мөн 1944 оны 8-р сарын 7-ноос 1945 оны 6-р сарын 7 хүртэл "Японы Эзэн хааны дэргэдэх Нууц Зөвлөл"-ийг тэргүүлж байжээ.
Тэрээр мөрөөрөө нас барж, төрөлх Нода хотод нь оршуулжээ. Түүний нэг хүү хожим Японы Цагаачлалын албаны дарга болсон бол хоёр дахь нь амжилттай өмгөөлөгч-хуульч болжээ.