Сюй Да нь Юань улсын сүүл үед тодрон гарсан Жү Юаньжаний бослогын цэргийн жанжин, түүнчлэн Мин улсыг байгуулахад томоохон гавъяа байгуулсан зүтгэлтэн байсан.

Сюй Да ноёны хөрөг

Амьдрал засварлах

Уг гарлаараа тариачин байснаа 1353 онд Улаан алчууртны бослогод нэгдсэн. Улмаар Жу Юань Жаний итгэлт жанждын нэг болж, бусад босогчдоо нэгтгэсээр, 1368 оны 9 сард Ханбалиг хотыг дайран эзлэж Юань улсын нанхиад газар дахь засаглалыг унагасан юм. 1372 онд гурван замын 150,000 цэргийг ерөнхийлөн захирч, өөрөө таван түмэн цэргээр монголын гүнд нэвтрэн оржээ. Уг ондоо Хөхтөмөрийн цэрэгт хиар цохиулж, цөөн тооны цэрэгтэйгээр Мин улс руугаа буцсанаар Монголыг нэг мөсөн дайлан эзлэх нь бүтэлгүйтжээ. Энэ явдлаас хойш дайнд төдийлөн оролцохгүй байсаар 1385 онд үхсэн.