Сюзан Коррок (Англи: Susan Corrock, 1951 оны 11 сарын 30-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын уулын цаначин, 1970-аад оны эхээр АНУ-ын цанын шигшээ багт багтаж байсан тамирчин юм. Уулын цанын гурван төрөлд гурвууланд нь амжилттай оролцдог байсан тэрээр дэлхийн цомын гараануудад 16 удаа эхний 10-т багтаж байв: Даунхиллээр 8, жайант слаломоор 2, слаломоор 6 удаа[1].

Сюзан Коррок
Уулын цана
Төлөөлдөг улс: Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1951 оны 11 сарын 30 (1951-11-30) (72 настай)
Төрсөн газар Вашингтон, Сиэтл
 
Медалиуд
Өвлийн олимп
Хүрэл Саппоро 1972 Даунхилл

Вашингтон муж улсын Сиэтл хотын уугуул Сюзи Коррок 1970 оны 1 сард, 18 насандаа анх дэлхийн цомд өрсөлджээ. 2 жилийн дараа Японы Саппоро хотод зохиогдсон 1972 оны өвлийн олимпын даунхиллийн төрөлд хүрэл медаль зүүсэн нь түүний хувьд олон улсын тэмцээнд шагналын тавцанд зогсож үзсэн цорын ганц тохиолдол байв. Тус олимпод Коррок мөн слаломын төрөлд 9-р байр эзэлсэн байна. Коррок дэлхийн цомд 4 улирал уралдаад, 1973 оны улирлын дараа 21 насандаа зодог тайлжээ.

1948-80 оны олимпын уулын цанын тэмцээн нь тухайн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй хамтатган явагддаг байсан тул Сюзан Коррок мөн дэлхийн АШТ-ий хүрэл медальтан гэгддэг.

Эшлэл засварлах

  1. Ski-db.com - results - Susan Corrock

Гадны холбоосууд засварлах

  • FIS-ski.com -Сюзи Коррок. Дэлхийн цомын амжилт
  • YouTube.com - 1972 оны өвлийн олимп - Эмэгтэйчүүдийн даунхилл төрлийн медальтнууд - Японы телевизийн бичлэг - 1972-02-05