Сэр-Одын Саранцацралт
Сэр-Одын Саранцацралт (1960 онд Улаанбаатар хотд төрсөн-) нь Монгол Улсын төрийн шагналт зураач, уран барималчин хүн юм.
Намтар
засварлахСэр-Одын Саранцацралт нь 1960 онд төрсөн.
Дүрслэх урлагийн сургуульд сурсан бөгөөд 1992 оноос бие даан уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж эхэлжээ.
"Монгол эх", "Элэнц хуланцын дурсамж" уран баримал, "Жонон хонгор", "Арга билиг" бүтээл, "Баадантай юм" үзэсгэлэнгээр толилуулсан бүтээлүүдээр нь Төрийн шагнал хүртээсэн юм.
Их Британийн Кембриджийн их сургуулийн намтар судлалын төвөөс дэлхийн оюунлаг 2000 хүний нэгээр тодруулж байсан удаатай.
2014 оны байдлаар бие даасан 30 гаруй болон бусадтай хамтарсан 70 орчим үзэсгэлэнд оролцсон тооцоо бий.
1997 онд Монголын урчуудын эвлэлийн захиалгаар "Open sky" контэмпри баримал бүтээж байв.
Уран бүтээлээс
засварлах2010 онд "Time" уран бүтээлийн үзэсгэлэн
2014 онд "Өвс" уран бүтээлийн үзэсгэлэн
2018 онд "Өвсний хэлмэрч" уран бүтээлийн үзэсгэлэн
Гавьяа шагнал
засварлах1994 онд Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал
2005 онд Төрийн шагнал
2012 онд Дэлхийн Оюунлаг 2000 хүний нэг
2013 онд 44 дахь Да Винчи Даймонд шагнал