Сыма (Цол)
Сыма (司马) (пиньинь галиг:Sīmǎ; эртний хятад хэл: s-lə*mraːʔ) цол нь хятадын түүхэн төрт улсуудад адил бусын албан тушаалд хэрэглэж байсан цол юм. Нэрний утга нь морь захирагч буюу цэргийн ноён гэж орчуулж болно.
Түүхэн тойм
засварлахАнх Баруун Жоу улсын үеэс хэрэглэж ирсэн. Хавар намрын улсуудын үе, Байлдаант улсуудын үеийн Чу ванлигийн үед 1000 цэргийг захирах тушаалтны цол болж байсан. Хань улсын үед Дасыма буюу цэргийн сайдын үүргийг хариуцаж, томоохон тушаалтаны нэгд тооцогдож байсан. Тан улсын үеэс орон нутгийн дунд тушаалын цэргийн түшмэдийн цол болжээ.