Сунь-зы

(Сун Цу-с чиглүүлэгдэв)

Сунь-зы (Уламжлалт ханзаар: 孫子; хялбаршуулсан: 孙子; бичлэг нь: Sūn Zǐ, дуудлага нь SOON-dzi) ("Сун багш"), Сун У гэж бас нэрлэгдэж байсан(Уламжлалт ханзаар: 孫武) бөгөөд Дайлах урлаг хэмээх хятадын цэргийн төлөвлөгөө, стратегийн олноо түгэн шагшигдсан номыг зохиосон гэж тооцогддог хүн юм. Энэ ном нь Таогийн стратегийн тодхон жишээ болсон байдаг. Түүхчид одоог хүртэл зохиогч нь Сун мөн эсэх дээр маргаантай хэвээр байна. Түүнийг У хааны цэргийн генералын албыг МЭӨ 722-481 оны үейин Хавраас намрын хооронд хашиж байсан гэж ихэнх эх сурвалжид тэмдэглэдсэн байдаг. Номонд өгүүлэгдсэн дайн, байлдаан дээрээс үндэслэн номыг Дайнч улсуудын эрин буюу МЭӨ 403-221 оны үед бичигдсэн байж болохыг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг юм. Түүний удмын Сун Бинь мөн цэрэг дайны стратегийн талаар томоохон бүтээл туурвисан гэх эх сурвалжууд бий.

Японы Тоттори мужийн Юрихама хот дахь Сунь-цзыгийн хөшөө

Тэрээр Дайлах урлагийг зохиосон болон түүхэн хүний хувьд Хятадын болон Азийн түүх, соёлд гүн нөлөөтөй байжээ. Дайлах урлаг нь XIX-XX зуунд Өрнөдийн нийгэмд түгэн, бодит хэрэглээ болон алдаршиж эхэлсэн юм. Одоог хүртэл түүний сургааль нь Азийн болон Өрнөдийн улсуудын соёл болон улс төрд хүчтэй нөлөөлөлтөй байдаг юм.

Тайлбар

засварлах

Цахим холбоос

засварлах