Сундарбанс

(Сундарбан-с чиглүүлэгдэв)

Сундарбанс (Англи: the Sundarbans; Бенгал хэл:সুন্দরবন) нь дэлхийн хамгийн том халуун орны мөнх ногоон ойн сан бөгөөд “Сундарбанс” гэдэг нь Бенгал хэлнээ “үзэсгэлэн гоо ой шугуй” гэсэн утгатай. Уг нэр нь энэ газарт ноёлох модлог ургамал болох Сундаригийн нэрээс гаралтай гэж үздэг. Алдарт Ганга мөрний цутгаланд орших уг ширэнгэ нь Бангладеш төдийгүй Энэтхэгийн баруун Бенгалд хүртэл үргэлжлэх бөгөөд Ганга мөрний адаг, тэнгисийн хөвөөг тэр чигээр нь бүрхсэн байдаг. Ой нь 10000 км² нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд үүний 6000 орчим нь Бангладешт харъяалагддаг. Сундарбанд олон тооны ургамлаас гадна нэн ховор Бенгалын бар, толбот буга, матар, могой тэргүүтэй олон зүйл амьтад амьдардаг. Энэ нутагт ойролцоогоор 30000 орчим толбот буга, 500 орчим Бенгалын бар үлдэж хоцорчээ. Өнгөрсөн зууны турш явагдсан хүний идэвхтэй үйл ажиллагаанаас шалтгаалан халуун орны ширэнгэ ойн хэмжээ нь эрс багассан бөгөөд халуун орны мөнх ногоон ой, Бенгалын барын ирээдүй мөхлийн ирмэгт хүрээд байна.

Сундарбанс*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Сундарбанс
Улс  Бангладеш
Төрөл Байгалийн
Шалгуур ix, x
Дугаар [1] 798[1]
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1997  (21-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Цахим холбоос

засварлах
  Commons: Сундарбанс Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан