Суман гол
Суман гол нь Тэрхийн цагаан нуураас эх авч 60 орчим км урсаад Чулуут голд цутгадаг. Суман гол эгц хүрмэн чулуун хавцал (өргөн нь 30, өндөр нь 10 орчим м) үүсгэж дундуур нь урсана. Чулуут голоос дутахгүй их устай. Усны дундаж урсац нь 11,3м3/с байна. Суман гол жижиг хүрхрээ, боргио ихтэй. Тэрхийн цагаан нуурт цутгадаг Хойд Тэрхийн голыг Суман голын эх нь гэж үздэг. Сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлтийн улмаас хур тунадас эрс багасч, Тэрхийн цагаан нуурын усны түвшин доошлохын хэрээр Суман голын усны урсац эрс багассан байна.
Суман гол | |
---|---|
Эх | Тэрхийн цагаан нуур |
Адаг | Чулуут гол → Сэлэнгэ мөрөн → Ангар мөрөн → Енисей мөрөн → Умард мөсөн далай |
Усаа цуглуулдаг орнууд | Монгол |
Байршил | Архангай |
Урт | ≈ 60[1] км |
Урсац | -дундаж 11,3 м³/с |
Голын систем | Сэлэнгэ мөрөн |
Зүүлт тайлбар
засварлах- ↑ touristinfocenter.mn: Байгаль, түүхийн дурсгал - Суман гол, 2016-07-13