Стэнли Хоффман (англи. Stanley Hoffmann, 1928 оны 11-р сарын 27-нд Вена хотод төрсөн –2015 оны 9-р сарын 13-нд нас барсан) - Францын улс төр судлаач, Францын улс төр, нийгэм, Европын улс төр, АНУ-ын гадаад бодлого, олон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн Харвардын Их Сургуулийн Пол, Кэтрин Буттенвизерийн Их сургуулийн профессор юм.

Намтар засварлах

Хоффман 1928 онд Вена хотод төрсөн бөгөөд дараа жил нь гэр бүлийн хамт Франц руу нүүжээ. Түүний эцэг Америк , эх нь Австри хүн байжээ. Франц улс германы нацистуудад эзлэгдсэний дараа Хоффман болон түүний эхийг германууд еврейчүүд гэж үздэг байсан тул 1940 онд Парисаас дүрвэхэд хүргэсэн бөгөөд тэд Францын өмнөд хэсэгт орших Ламалу-ле-Бенс тосгон руу дүрвэн тэндээ гестапочуудаас нуугдаж дайныг өнгөрөөжээ. 1947 оноос хойш Францын иргэн болсон Хоффман бага насаа Парис, Ницца хотуудын хооронд өнгөрөөж, Sciences Po-д суралцаж, 1953 онд Парисын хуулийн ангид докторын зэрэг хамгаалжээ.

1955 онд Хоффманн Харвардын төрийн удирдлагын тэнхимийн багш болжээ. Хэдэн жилийн дараа тэрээр Францын соёл иргэншлийн профессор болсон. Тэрээр 1964 онд Америкийн Урлаг Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдон 1969 онд Харвардын Европ судлалын төвийг (дараа нь Минда де Гунзбургийн Европ судлалын төв) үүсгэн байгуулжээ.

Түүний мэргэшсэн гол салбарууд нь Францын улс төр ба нийгэм, Европын улс төр, АНУ. гадаад бодлого, олон улсын харилцаа. Тэрээр 1981 онд Америкийн Философийн Нийгэмлэгт сонгогдсон. 1997 онд Хоффманыг Пол, Кэтрин Баттенвизерийн нэрэмжит их сургуулийн профессор гэж зарласан. Хоффман багшлах, уран бүтээлээ туурвихаас гадна 2000 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Бушийн засаг захиргаанд гарсан хямралын талаар "Бушийн ертөнц" кинонд шинжээчээр оролцсон. 1996 онд Хоффманн Итали, Швейцарийн Олон улсын Балзан сангаас улс төрийн шинжлэх ухаан: Орчин үеийн олон улсын харилцааны чиглэлээр Балзаны шагнал хүртсэн.

2015 оны 9-р сарын 13-нд Хоффман 86 насандаа Массачусетс мужийн Кембридж хотод нас барсан байна.

Бүтээлүүд засварлах

  • Le Mouvement Poujade, (Paris, Armand Collin, 1956)
  • The State of War: Essays on the Theory and Practice of International Politics (Praeger, 1965).
  • Gulliver's Troubles: or, the Setting of American Foreign Policy (McGraw-Hill, 1968).
  • "International Organization and the International System," International Organization, Vol. 24 No. 3, Summer 1970.
  • Decline or Renewal? France since the 1930s (Viking Press, 1974).
  • Primacy or World Order: American Foreign Policy since the Cold War (McGraw-Hill, 1978).
  • Duties beyond Borders: On the Limits and Possibilities of Ethical International Politics (Syracuse University Press, 1981).
  • Dead Ends: American Foreign Policy in the New Cold War (Ballinger Publishing, 1983).
  • Janus and Minerva: Essays in the Theory and Practice of International Politics (Westview Press, 1987).
  • The European Sisyphus: Essays on Europe, 1964-1994 (Westview Press, 1995).
  • World Disorders: Troubled Peace in the Post-Cold War Era (Rowman & Littlefield, 1998).
  • World Disorders: Troubled Peace in the Post-Cold War Era Updated ed.,(Rowman & Littlefield, 2000).