байгалийн болон мэс ажилбарын нөлөөгөөр эрхтэнийг нээх тухай Стома (эмнэл зүй) өгүүллээс үзнэ үү.

Ургамал судлалд стома буюу стомата[1] (Грекийн στόμα, "ам"[2]) гэж, ургамлын навч, иш болон бусад эрхтний эпидермис дээр байрлах, хийн солилцоог хянах зориулалт бүхий сүвийг хэлдэг.

Улаан лоолийн навчны электрон микроскопын өнгөт зураг
Стомагийн хөндлөн огтлол
Навчны доод тал. Энэ зүйл ургамлын (Tradescantia zebrina) стомата нь ногоон (хлорофиллийн нөлөө) байхад эпидермисийн эсүүд улаан (нэмэлт пигментийн нөлөө) байна.

Сүв нь хаалгач эс гэж нэрлэгддэг, хоёр ширхэг тусгай паренхим эсээр хүрээлэгдсэн байх ба тэдгээр нь сүвний нээгдэх хэмжээг тохируулна. Стомата гэдэг ойлголт дотор сүв ба хаалгач эсийг хамтатган ойлгох ба энэ нь стоматаг нийтэд нэрлэж буй томъёолол юм.[3] Агаар нээгдсэн сүвээр ургамал уруу нэвтрэх ба түүнд агуулагдах нүүрсхүчлийн давхар исэл нь фотосинтезэд, хүчилтөрөгч нь эсийн амьсгалд тус тус ашиглагдана. Фотосинтезээс дайвар бүтээгдэхүүн байдлаар ялгарах хүчилтөрөгч нь мөн нөгөөх сүвээр атмосфер уруу гадагшилна. Үүнээс гадна, усны ууршилт энэ сүвээр атмосфер уруу ялгарах ба энэ процессыг транспираци гэж нэрлэдэг.

Хөвдийг (маршантофит) эс тооцвол, газрын бүх ургамал (эмбриофит) нь спорофит шатандаа стоматаг агуулдаг. Хос талт үрт (дикотиледон) ургамлуудын доод эпидермис нь дээдээс илүү олон стоматаг агуулдаг. Нэг талт үрт (монокотиледон) ургамлуудын доод дээд эпирдермис дахь стоматагийн тоо ихэвчлэн ижил байдаг. Хөвдөг навчтай ургамлуудын хувьд стомата нь навчны зөвхөн дээд талд байдаг ба живсэн навчууд стомата агуулдаггүй. Стоматагийн хэмжээ нь ургамлын зүйлээс хамааран өөрчлөгдөх бөгөөд уртаашаа 10 - 80 µm, өргөөшөө 50 хүртэл µm байдаг.[4]

CO2 авах ба ус алдах

засварлах

Нүүрсхүчлийн давхар исэл нь фотосинтезийн чухал түүхий эд ба агаарт 400 ppm хэмжээтэй агуулагддаг. Дийлэнхи ургамлууд өөрийн стоматаг өдрийн цагаар нээлттэй байлгаж, фотосинтезэд шаардлагатай CO2-г авахыг чухалчилдаг. Энэ үед навчны орон зайд орших усны уур стоматагаар дамжин гадагшилна. Иймд ургамал нүүрсхүчлийн давхар ислийг авахдаа өөрийн эрхгүй усаа алддаг. Усны ингэж гадагшлахыг транспираци гэж нэрлэдэг.[5]

Эх сурвалж

засварлах
  1. "Living Environment—Regents High school examination" (PDF). January 2011 Regents. NYSED. Татаж авсан: 15 June 2013.
  2. στόμα, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  3. Esau, K. (1977). Anatomy of Seed Plants. Wiley and Sons. p. 88. ISBN 0-471-24520-8.
  4. Fricker, M.; Willmer, C. (2012). Stomata. Springer Netherlands. p. 18. ISBN 978-94-011-0579-8. Татаж авсан: 15 June 2016.
  5. Debbie Swarthout and C.Michael Hogan. 2010. Stomata. Encyclopedia of Earth. National Council for Science and the Environment, Washington DC

Гадаад холбоос

засварлах
  Commons: Стома – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:Botany