Спартакийн бослого
Спартакийн бослого буюу Боолуудын гуравдугаар дайн, Гладиаторуудын дайн нь Ромын Бүгд Найрамдах Улсын эсрэг гарсан хоорондоо холбоогүй, амжилтгүй болсон боолуудын бослогуудын хамгийн сүүлийнх нь бөгөөд уг бослогуудыг нийтэд нь Боолуудын дайнууд гэдэг. Капуя хот дахь Мэсчдийн сургуулийн 70 орчим боол хуйвалдаан хийхээр зэхэж Везувий галт уулын оройд гарч цэргийн хуаран байгуулагдснаас боолчуудын бослого гарчээ. Энэ бослогын удирдагч нь Спартак байжээ. Энэ бослого нь хамарсан хүрээ, зохион байгуулалтаараа түүхэнд хамгийн их нөлөөтэй бослого байсан .
Спартакийн бослого (Боолуудын гуравдугаар дайн, Гладиаторуудын дайн) | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Ромын боолуудын дайнууд | |||||||
Итали болон эргэн тойрны газрын зураг, МЭӨ 218 | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Оргосон боолуудын арми | Ромын Бүгд Найрамдах Улс | ||||||
Командлагч болон удирдагчид | |||||||
Спартак † a[›], Криксус †, Оэномаус †, Кастус †, Ганницус † |
Гайус Кладиус Глабер, Публиус Вариниус, Гнеус Клодианус, Луциус Геллиус Публикола, Гайус Кассиус Лонгинус, Гнеус Манлиус, Маркус Лициниус Крассус, Гнеус Помпейус Магнус, Маркус Терентиус Варро Луцуллус, Луциус Квинктиус, Гнеус Тремеллиус Скрофа | ||||||
Цэргийн хүч | |||||||
120,000 оргосон боол, гладиаторууд, тулаанд оролцоогүй хүмүүсийг тооцсон; тулаанд оролцогсдын тоо тодорхойгүй. |
3,000+ милитиа, 8 Ромын Легион (40,000–50,000 цэрэг), 12,000+ - бусад. | ||||||
Хохирол | |||||||
Бараг бүгд тулалдааны үеэр алагдсан, эсвэл цовдлогдсон |
Тодорхой хэлэх боломжгүй, гэхдээ үлэмж их (Аравтаар тооцвол 50, 1,000, эсвэл 4,000) | ||||||
^ a: Үхсэнд тооцогдсон, бие нь олдоогүй |