Социалист интернационал (товч. Социнтерн, англи. Socialist International) - Олон улсын засгийн газрын бус, Социал демократ байгууллага. Энэ нь голдуу социал-демократ, социалист, хөдөлмөрийн улс төрийн нам, байгууллагуудаас бүрддэг.

Төв нь Лондон хотод байрладаг. Анх 1864 онд (Нэгдүгээр Интернационал) үүсгэн байгуулагдсан бөгөөд сүүлд 1951 онд Майн дахь Франкфурт (Герман) хотод, голчлон Европоос ирсэн социалист болон социал демократ 34 намын Их хурлаар үйл ажиллагаагаа сэргээсэн. Энэ нь 1923 оноос дэлхийн хоёрдугаар дайн хүртэл оршин тогтнож, 1989 онд 100 жилийн ойгоо албан ёсоор тэмдэглэж байсан 2-р Интернационал, түүнчлэн Социалист Ажилчдын Интернационалыг залгамжлагч гэж үздэг.

2009 онд 126 улсын 156 нам Социнтернийн гишүүнээр элссэний 116 нь жинхэнэ гишүүн, шийдвэрлэх саналын эрхтэй нам, 26 байгууллага зөвлөх гишүүний статустай, 14 нь ажиглагчаар сонгогдсон байна.

Байгууллагын үндсэн баримт бичиг болох "Стокхольмын зарчмын тунхаглал"-д эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг улс төрийн хамгийн чухал үнэт зүйл хэмээн тунхагласан байдаг. Үүнээс өмнө Франкфуртын тунхаглалыг гол баримт бичиг гэж үздэг байв.

1945-1978 онд Байгууллагын хэрэглэж байсан лого

Социнтерний дээд байгууллага нь гурван жилд нэг удаа болдог Конгресс юм. Их хурлын хоорондох хугацаанд түүний үйл ажиллагааг жилд хоёр удаа хуралдуулдаг Зөвлөл удирддаг.

2013 онд Социалист Интернационалд хагарал үүсэж, адил намуудыг багтаасан “Progressive Alliance” буюу "Дэвшилтэт Эвсэл" бий болсон.

Соц интерний гишүүн намууд төрийн эрх барьж буй улс орнууд

Социнтерний одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга, Гана улсын иргэн хуульч Бенедикта Ласи, мөн одоогийн ерөнхийлөгч Испанийн Ерөнхий сайд Педро Санчес нар 2022 оны 11-р сард Испанийн Мадрид хотод болсон Социнтерний сүүлчийн Конгресс буюу Их хурлаас сонгогджээ.

Ерөнхийлөгч нар

засварлах
  • 1951—1957 — Морган Вальтер Филлипс (Morgan Walter Phillips), Их Британи
  • 1957—1963 — Альсинг Андерсен (Alsing Andersen), Дани
  • 1963 — Эрих Олленхауэр, ХБНГУ
  • 1964—1976 — Бруно Питтерман (Bruno Pittermann), Австри
  • 1976—1992 — Вилли Брандт, ХБНГУ
  • 1992—1999 — Пьер Моруа, Франц
  • 1999—2005 — Антониу Гутерреш, Португал
  • 2006—2022 — Георгиос Папандреу (залуу), Грек
  • 2022 — — Педро Санчес, Испани