Смитсоны хүрээлэн
АНУ-ын Смитсоны хүрээлэн (англи. Smithsonian Institution) -АНУ дахь олон музейнүүдийн цогцолбор бүхий эрдэм шинжилгээний судалгаа болон боловсролын хүрээлэн. 1846 оны 8-р сарын 10-нд АНУ-ын Конгрессын албан ёсны шийдвэрээр анх байгуулагдсан АНУ-ын Засгийн газрын байгууллага юм. АНУ-ын Засгийн газар болон хувийн хөрөнгө оруулагчид, мөн хэвлэн нийтлэх, арилжааны үйл ажиллагаа (гол төлөв боловсролын болон танин мэдэхүйн тоглоом, хөтөлбөр, видео бичлэг, бэлэг дурсгалын зүйл худалдаалах) замаар санхүүждэг.
Нэршил
засварлахХүрээлэнгийн нэрийг "АНУ-д мэдлэг оюуныг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэхэд үйлчлэхийг төлөө байгуулсан байгууллага" хэмээн гэрээсэлсэн Английн эрдэмтэн Жеймс Смитсоныг (англи. James Smithson; 1765— 1829) хүндэтгэн өгчээ.
Үйл ажиллагаа
засварлахСмитсоны хүрээлэн 19 музей, 21 номын сан, 9 судалгааны төв, амьтны хүрээлэн зэрэг түүх, архитектурын үзмэрүүд зэрэг төрөл бүрийн 154 сая эд зүйл хадгалдаг тул "үндэсний агуулах" гэж олон нийт нэрлэгддэг ажээ. Хүрээлэнгийн ихэнх байгууллагууд Вашингтонд байрладаг байна. Бусад салбар байгууламжууд Аризона, Мэрилэнд, Массачусетс, Нью-Йорк, Питтсбург, Техас, Виржини зэрэг АНУ-ын 45 мужуудад бөгөөд Пуэрто-Рико, Панам зэрэг улсад нийт 200 гаруй байгууллага, музейнүүд Смитсоны хүрээлэнгийн дэргэдэх салбарууд юм.
Жил бүр 30 сая орчим хүн тус хүрээлэнгийн байгууллагуудад үнэ төлбөргүй зочилж сонирходог байна. Жилийн төсөв нь ойролцоогоор 1.2 тэрбум доллар бөгөөд гуравны хоёр нь холбооны төсвөөс санхүүждэг байна. 2021 оны байдлаар тус байгууллагын хөрөнгө нийт 5.4 тэрбум доллар байна.
Удирдлага
засварлахСмитсоны хүрээлэнгийн нарийн бичгийн дарга нар:
засварлах- Жозеф Хэнри, Joseph Henry, 1846–1878
- Спэнсер Фүллэртон Байрд, Spencer Fullerton Baird, 1878–1887
- Самүэл Пиерпонт Ленгли, Samuel Pierpont Langley, 1887–1906
- Чарлз Дүлитл Уалкот, Charles Doolittle Walcott, 1907–1927
- Чарлз Грийли Эббот, Charles Greeley Abbot, 1928–1944
- Александер Ветмор, Alexander Wetmore, 1944–1952
- Леонард Кармитчэл, Leonard Carmichael, 1953–1964
- Сидней Диллон Рипли, Sidney Dillon Ripley, 1964–1984
- залуу Роберт МакКормик Адамс, Robert McCormick Adams, Jr., 1984–1994
- Айра Майзл Химан, Ira Michael Heyman, 1994–1999
- Лоуренс М.Смол, Lawrence M. Small, 2000–2007
- Ж.Вэйн Клоу, G. Wayne Clough, 2008–2015
- Дэвид Ж.Скортон, David J. Skorton, 2015–2019
- Лонни Банч, Lonnie Bunch, 2019 оноос ерөнхийлөгч