Скиф нум
Скиф нум бол эрт үед Евразийн нүүдэлчидийн дунд өргөн хэрэглэгдэж байсан нум юм. Энэ нумыг скифүүд зохион бүтээж, анхлан хэрэглэх болсон бололтой. Энэ нум нь голдуу Скифийн үеийн булш, бунхнаас олддог тул судлаачид "Скиф нум" гэх болсон байдаг. Скиф нум нь хөнгөн, богино, авсаархан, морин дээрээс харвахад тохиромжтой нум байсан. Скиф нумыг хийхдээ эврийг хоёр талаас нь модоор хавчиж, шөрмөсөөр ороож хийдэг байв. Энэ нь Скиф нумыг тодорхой хэмжээний сул талтай болгож байсан. Харин судлаачдын дунд "Хүннү нум" хэмээн нэрлэгдсэн мод, эвэр, ясан наалтаас бүрдсэн наамал нум гарч ирсэнээр Скиф нум хэрэглээнээс гарсан байна.