Сиднейн метро (Англи: Sydney Metro) -Австралийн Сидней хотын метроны сүлжээ. 2019 оны 5-р сарын 26-нд нээгдсэн, Австрали тив дэх анхны, хамгийн том нийтийн тээврийн "North West" хэмээх нэг шугамтай, 36 км урт, 13 өртөөтэй метро юм. Энэ шугам нь Роуз-Хилл, Чатсвуд хэмээх хотын захын хоёр дүүргийг хотын төвөөр дайрч холбодог.

Сидней хотын метроны газрын зураг

2024 он гэхэд Сидней хотод 66 км урттай 31 метроны өртөөтэй болж, хотын дүүргүүдийг холбох төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Зорчигчдыг Alstom Metropolis системийн зургаан вагонтой 22 галт тэргээр тээвэрлэдэг. Метроны вагон тус бүр хоёр талдаа гурван хос хаалгатай бөгөөд тус бүр 378 хүний ​​суудалтай, нэг удаад 1100 хүн тээвэрлэх ​​багтаамжтай ажээ.