Семён Новгородов
Семён Новгородов (якут. Сэмэн Ноҕоруодап;1892 оны 2 сарын 13 өдөр —1924 оны 2 сарын 28-ий өдөр) — Хаант Оросын үеийн улс төрч, хэл шинжлэлч, якут бичгийг үндэслэгч хүн байв.
Бага нас
засварлахСемён Новгородов 1892 онд Боторус улсын (аймаг) нутагт төржээ. Хувиараа бичиг ном заалгасны дараа 1905 онд Якутск хот орж суралцжээ.
Ардын аман зохиолыг шимтэн цуглуулсан Новгородов цуглуулсанаа якутын «Саха саната» сэтгүүлд (1912-1913) цуглуулгаа хэвлүүлж байв.
Бичиг
засварлахТүрүү үеийн оросуудын хэрэглэсэн якут бичиг уг хэлтэй яв цав нийцээгүй байснаас Новгородов кирил, латин үсэг хольж бичиж байв. 1913 онд Санкт-Петербургийн Дорно дахин судлалын хүрээлэнд нэгдэж араб, перс, турк, монгол, манж, татар хэл бичиг, аман зохиол судалжээ.
Олон улсын авиа зүйн цагаан толгойноос эх авч якут хэлтэй нийцсэн шинэ цагаан толгойг (a, b, c, d, e, g, ʁ, h, i, ie, j, ɉ, k, l, ʎ, m, n, ng, nj, ɔ, oe, p, q, r, s, t, ɯ, ɯa, u, uo, w, y, s ) Новгородов латин үсгээр зохиосныг холбогдох байгууллагууд сайшаан дэмжиж 1920 оноос дунд сургуульд зааж, «Манчары» сонин даган мөрджээ.
1930 он хүртэл 200 ном, 30 сурах бичиг Новгородовын үсгээр бичигдсэн ба якут хэл бичгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ.