Сар (тоолол)

(Сар (хугацаа)-с чиглүүлэгдэв)

Сар гэдэг нь цагалбарт хэрэглэгддэг цаг хугацааны нэгж юм. Анхлан Месопотамид хэрэглэгдэж эхэлжээ.

Сар нь сарны дэлхийг тойрох үеэс үүдэлтэй буюу сарны тооллоос гаралтай юм. Энэ ч утгаараа сар хугацааны "сар" нь дэлхийн дагуул "сар"-тай адил хэлж бас бичдэг юм. Хэдийгээр сарны тооллоос гаралтай ч одоо аргын болон билгийн аль ч тоололд хэрэглэж байна.

Григорийн тоололд

засварлах
Үндсэн өгүүлэл: Григорийн тоолол

Нэг сард 28-аас 31 хүртэлхи хоног байдаг. Нэг жилд 12 сар байна.

 
2 гараа зэрэгцүүлж бариад зүүн гарын чигчий хурууны үений ясны гүдгэрээс эхлэн нэгдүгээр сарыг тоолоход гүдгэр дээр оногдох сарууд 31 хоногтой байдаг ба хүнхэр дээр оногдох хоёрдугаар сараас бусад сарууд 30 хоногтой байдаг (хоёрдугаар сар ердийн жилд 28, өндөр жилд 29 хоногтой байна).
 
Төгөлдөр хуурын гарын F нотноос эхлэн нэгдүгээр сарыг тоолоход цагаан товчлуур дээр оногдох сарууд 31 хоногтой байдаг.
Тоогоор Нэр Хоногийн тоо
1 Нэгдүгээр сар 31
2 Хоёрдугаар сар ердийн жилд 28, өндөр жилд 29
3 Гуравдугаар сар 31
4 Дөрөвдүгээр сар 30
5 Тавдугаар сар 31
6 Зургадугаар сар 30
7 Долоодугаар сар 31
8 Наймдугаар сар 31
9 Есдүгээр сар 30
10 Аравдугаар сар 31
11 Арваннэгдүгээр сар 30
12 Арванхоёрдугаар сар 31

Саруудын Монгол нэр

засварлах
Дугаар Тоон нэр Билгийн тооллын нэр[1] Монгол нэр[2][3][4][5] Улиралын нэр[3]
1 Нэгдүгээр сар Бар сар Хувь сар (хуби) Хаврын эхэн сар
2 Хоёрдугаар сар Туулай сар Хужир сар (хужир)/Худал Үгөлжин сар[5][6] Хаврын дунд сар
3 Гуравдугаар сар Луу сар Үгэлжин сар (өхэлжин[3])/Үнэн Үгөлжин сар[5][6] Хаврын адаг сар
4 Дөрөвдүгээр сар Могой сар Хөхөө сар (хөхэ) Зуны эхэн сар
5 Тавдугаар сар Морь сар Улару сар (улару)/Худар сар[5][6] Зуны дунд сар
6 Зургаадугаар сар Хонь сар Уйруу сар (уйру)/ Нажир сар[5][6] Зуны адаг сар
7 Долоодугаар сар Бич сар Хуран сар (хуран/гуран) Намрын эхэн сар
8 Наймдугаар сар Тахиа сар Буга сар[3] (бугу) Намрын дунд сар
9 Есдүгээр сар Нохой сар Хуц сар (хуча) Намрын адаг сар
10 Аравдугаар сар Гахай сар Хэлэбдүр сар[5][6] (кэлтүр сар[3]) Өвлийн эхэн сар
11 Арваннэгдүгээр сар Хулгана сар Идэлэхү сар Өвлийн дунд сар
12 Арванхоёрдугаар сар Үхэр сар Хөхөлөр сар (хөхэлэр) Өвлийн адаг сар

Эх сурвалж

засварлах
  1. "12 sar". AIMKA_HVHV.
  2. "Монголын арван хоёр сарын нэр". Үндэстний үзэл блог.
  3. 3.0 3.1 3.2 3.3 3.4 B. Golden, Peter, ed. (2000). THE KING'S DICTIONARY - The Rasulid Hexaglot: Fourteenth Century Vocabularies in Arabic, Persian, Turkic, Greek, Armenian andMongol (English хэлээр). Translated by T. Allsen, Thomas; Halasi-Kun, Tibor; Ligeti, Louis; Schiltz,, Edmund. Leiden, Boston, Koln: Brill. pp. 238–240.{{cite book}}: CS1 maint: extra punctuation (link) CS1 maint: unrecognized language (link)
  4. 朱, 风 (1990). 蒙古译语-女真译语 汇编 (Menggu yiyu-Nuzhen yiyu huibian) (хятад хэлээр). 天津: 天津古籍出版社. pp. 13, 62–63, 134.
  5. 5.0 5.1 5.2 5.3 5.4 5.5 Louis, Ligeti (1990). G, Kara (ed.). "Un Vocabulaire Sino-Mongol des Yuan le Tche-Yuan Yi-Yu". Acta Orientalia Academiae Scientiarum Hungaricae. 44 (3): 275 – via JSTOR.
  6. 6.0 6.1 6.2 6.3 6.4 朱, 风 (1990). 蒙古译语女真译语汇编 (хятад хэлээр). 天津: 天津古籍出版社. p. 13.