Санта Изабель арал
Санта Изабель арал (Англи: Santa Isabel Island) нь Соломоны арлуудын умард хэсэгт орших арал. Католик шашны гэгээнтэн Изабелийн нэрээр нэрлэгдсэн.
Санта Изабель арал Англи: Santa Isabel Island | ||
---|---|---|
Арлын газрын зураг | ||
Ус зүй | Номхон далай | |
Арлын бүлэг | Соломоны арлууд | |
Солбицол | 8° 0′ Ө, 159° 2′ З | |
| ||
Урт | 200 км | |
Өргөн | 22 км | |
Талбай | 2999 км² | |
Хамгийн өндөр цэг | Сасари 1220 м | |
Оршин суугч | 26.158 (2009) 8.7 хүн/км² | |
Төв суурин | Буала | |
Байр зүйн газрын зураг |
Тус арал нь зүүн өмнөөс баруун хойш сунаж тогтсон хэлбэртэй. Зүүн өмнө талд нь Малайта арал, баруун хойно нь Чойсүл арал, баруун өмнө талд нь Нью-Жоржиа хоолойгоор зааглагдсан Нью-Жоржиа арлууд оршино. Талбай нь 3,780km² бөгөөд улсынхаа 3 дахь том арал юм. Изабель мужийн гол арал нь бөгөөд мужийн төв Буала (Buala) арлын зүүн хэсэгт байдаг. Арлын хүн ам нь 30,000 орчим.
Хамгийн өндөр уул нь 1120 метр өндөртэй Кубониту уул.
Соломоны арлуудаас уг арлыг европчууд хамгийн анх олсон бөгөөд 1568 онд Испанийн аялагч Менданя Санта Изабельд анх хөл тавьжээ.