Сандомиерж (польш. Sandomierz ) — Польшийн Швиентокшиш мужийн (польш. województwo świętokrzyskie) хот. Хотын гмина статустай. Хүн ам нь 2018 оны байдлаар 23 780 байсан.

Сандомиерж хотын Захиргаа

Висла мөрний баруун, зүүн эрэг дээр Варшаваас зүүн өмнө зүгт 180 км-ийн зайд оршдог хот юм. Нийт хотын газар нутгийн талбай 28.69 км² байна.

Сандомиерж хотын төв талбай

Сандомиерж хот бол Ромын Католик шашны нэгэн төв бөгөөд Польшийн хамгийн эртний бөгөөд түүхэн ач холбогдолтой хотуудын нэг юм. Шинэ эриний үйлдвэржилтээс хол байж чадсан тус хот эртний болон дундад зууны дурсгалт газрууд ихтэй юм.

13-р зууны үед Монголчуудын 3 удаагийн Польш руу хийсэн довтолгооны үеэр (1241, 1259, 1287) хот ихээхэн сүйрч, хотын модон барилгууд бүрэн сүйрсэн байна.