Самдангийн Батсүрэн
Самдангийн Батсүрэн (1944 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн)- Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан. Цэвээний Дорж, Биндэрьяагийн Цэенханд нарын хамт Үндэсний ТВ-ийн анхны нэвтрүүлэгчдийн нэг.
Намтар
засварлахБага насаа Батсүмбэр, Аршаант хавийн төмөр замын өртөөнд өнгөрөөжээ.
1959 онд Хүн эмнэлгийн дунд сургуулийг бага эмч мэргэжлээр төгссөн.
1967 онд Монгол телевиз байгуулагдахын өмнө 2 сар ЗХУ-д курст сууж Телевизд нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн байна.
1978 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр сурч төгссөн.
С.Батсүрэн олны танил болсон "Хүргэн хүү" киноны Жамц "баян"-ы охин Должинд тоглохынхоо өмнө нэг киноны эпизодины дүрд тоглож байжээ.
Бүтээлүүд
засварлах1970 он "Дайны тухай өгүүллэгүүд (Далайд дусал нэмэр)" сувилагч
1989 он "Алтан шонхор" Хиян баатарын эхнэр
1992 он "Цөвүүн цагийн богд" хатан
1990-ээд он "Эзэнгүй айл", "Ээж" зэрэг кинонуудад тогложээ.
1997 онд "Залуу нас бид хоёр" дурсамж номоо бичсэн байна.