Саманта Линет Райли (Англи: Samantha Linette Riley, 1972 оны 11 сарын 13-нд төрсөн) нь Аборижин гаралтай[1][2], Австралийн усанд сэлэгч, мэлхий сэлэлтээр мэргэшсэн тамирчин юм. Тэрээр Брисбэн дэх Коммерсиал Усанд Сэлэлтийн Клубт Скотт Фолкерсийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг байв.

Саманта Райли
Усанд сэлэлт
Төлөөлдөг улс:  Австрали
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Саманта Линет Райли
Төрсөн огноо 1972 оны 11 сарын 13 (1972-11-13) (52 настай)
Төрсөн газар Квийнслэнд, Брисбэн
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байр Барселона 1992 100 м мэлхий сэлэлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Атланта 1996 4×100 м холимог буухиа
Хүрэл медаль – гуравдугаар байр Атланта 1996 100 м мэлхий сэлэлт
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр Ром 1994 100 м мэлхий сэлэлт
Алтан медаль – нэгдүгээр байр Ром 1994 200 м мэлхий сэлэлт
Дэлхийн АШТ (богино зам)
Хүрэл медаль – гуравдугаар байр Палма 1993 100 м мэлхий сэлэлт
Хүрэл медаль – гуравдугаар байр Палма 1993 200 м мэлхий сэлэлт
Алтан медаль – нэгдүгээр байр Рио-де-Жанейро 1995 100 м мэлхий сэлэлт
Алтан медаль – нэгдүгээр байр Рио-де-Жанейро 1995 200 м мэлхий сэлэлт
Алтан медаль – нэгдүгээр байр Рио-де-Жанейро 1995 4x100 м холимог буухиа
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Хонкон 1999 4x100 м холимог буухиа
Хүрэл медаль – гуравдугаар байр Хонкон 1999 100 м мэлхий сэлэлт
Хамтын Нөхөрлөлийн наадам
Алтан медаль – нэгдүгээр байр Викториа 1994 100 м мэлхий сэлэлт
Алтан медаль – нэгдүгээр байр Викториа 1994 200 м мэлхий сэлэлт
Алтан медаль – нэгдүгээр байр Викториа 1994 4x100 м холимог буухиа
Алтан медаль – нэгдүгээр байр Куала-Лумпур 1998 200 м мэлхий сэлэлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Куала-Лумпур 1998 100 м мэлхий сэлэлт
Пан Номхон далайн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр Атланта 1995 200 м мэлхий сэлэлт
Алтан медаль – нэгдүгээр байр Атланта 1995 4x100 м холимог буухиа
Алтан медаль – нэгдүгээр байр Фүкүока 1997 100 м мэлхий сэлэлт
Алтан медаль – нэгдүгээр байр Фүкүока 1997 200 м мэлхий сэлэлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Эдмонтон 1991 100 м мэлхий сэлэлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Эдмонтон 1991 200 м мэлхий сэлэлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Фүкүока 1997 4x100 м холимог буухиа

Багтраа өвчинтэйгээ тэмцэхийн тулд усанд сэлэлтээр хичээллэх болсон Саманта охин 1991 онд анх улсынхаа шигшээ багт багтан дэлхийн АШТ-д оролцож, холимог буухиа төрөлд мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Улмаар дараа жил нь олимпоос 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртэв.

1994 онд Канадын Викториад болсон Хамтын нөхөрлөлийн наадамд мэлхий сэлэлтийн төрлөөр 2 алтан медаль зүүж, мөн Италийн Ром хотноо зохиогдсон Дэлхийн АШТ-д уг амжилтаа давтахдаа 100 метрийн төрөлд нь 1 минут 07.69 секундээр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Ийнхүү мөн онд Свимминг Вөрлд сэтгүүл түүнийг оны шилдэг усанд сэлэгч эмэгтэйгээр тодруулсан.

1995 онд түүний амжилт үргэлжилсэн хэдий ч Атлантын олимпод түүнийг сэргээш хэрэглэсэн байж магадгүй гэсэн хардлага дагаж байв. Тэрээр шинжилгээнд унасан бөгөөд дасгалжуулагч Скотт Фолкерс нь түүнд хориотой бодис агуулсан толгойны эм өгснөө хүлээн зөвшөөрсөн. Дарамт дор уралдсан Райли 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэнээс гадна 4x100 метрийн холимог буухиад Никол Стивенсон, Сюзи О'Нил, Сара Райан нарын хамтаар мөнгөн медаль зүүжээ.

Тус олимпоос хойш Райли хувийн төрлөөр дэлхийн түвшинд өрсөлдөж чадахаа больсон хэдий ч шигшээ багтаа багтсаар байв. 2000 оны Сиднейн олимпод олон хүн түүнийг амжилт үзүүлнэ гэж найдаж байсан хэдий ч бөөрний өвчин нь түүний бэлтгэлд нөлөөлж, олимпын сонгон шалгаруулалтыг давж чадалгүй, нүдэндээ нулимстайгаар спортын замналаа өндөрлөжээ.

1990-д оны дундуур Райли Норвегийн олимпын аварга тэшүүрчин Иоханн Олав Косстой үерхэж байсан бөгөөд хэвлэлүүд Коссыг Австралийн нэрийн өмнөөс уралдана хэмээн шуугицгааж байсан билээ.

Эх сурвалж

засварлах
  1. "Indigenous Olympic Medallists". Australian Sports Commission. Архивласан огноо 2006-08-27. Татаж авсан: 2006-08-21.
  2. www.aiatsis.gov.au/__data/assets/pdf_file/5590/Indig_Autobiographies2006.pdf

Гадны холбоос

засварлах