Самандарын Цогтбаяр
Самандарын Цогтбаяр нь (1964 онд төрсөн) Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, монголын шог зураачдын томоохон төлөөлөл зураач юм.
Намтар
засварлахСамандарын Цогтбаяр нь 1964 оны 12 сарын 13-нд Улаанбаатар хотод мэндэлжээ. С.Цогтбаяр нь нийгмийн амьдрал, улс орны улс төрийн байдал зэргийг хошин хэлбэрээр уран бүтээлээ туурвидаг чөлөөт уран бүтээлч юм.
Тэр Дүрслэх урлагийн дунд сургууль дүүргэж "Үнэн", "Тоншуул" сониноос ажлын гараагаа эхэлжээ. С.Цогтбаяр нь VII ангиасаа хөгжмийн бичлэг, ном цуглуулдаг болжээ.
- 1980-аад оноос "Тоншуул" сэтгүүлийг эрхлэн гаргах болсон.
- 2002 оноос "Тоншуул" сонин болгож сэргээж эрхлэн гаргах болжээ.
- 2007 онд С.Цогтбаяр 50 дахь үзэсгэлэндээ зургаа илгээсэн тооцоо бий.
С.Цогбаяр өөрийгөө "Хоёр дахь үеийн малчин хүн" гэж comedy club тайзан дээрээ хэлж байв. Түүний аав Завхан аймгийн Шилүүстэй суманд малчин байжээ.
2016 оны байдлаар "Mongolian Observer" гэж сэтгүүлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв.
Ном бүтээл
засварлахС.Цогтбаяр шог зургийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй уран бүтээлч юм. Түүний гаргасан шог зургийн номоос дурдвал:
- 2001 онд "Учиртай инээд" хошин шог зургийн түүвэр
- "Төрийн төлөө оготно" шог зургийн ном
- "Шог зургууд" хошин шог зургийн түүвэр
- Борхүү, Одхүү, Төмөрхүү гурвын адал явдал
Гавьяа Шагнал
засварлах- 2011 онд Соёлын Гавъяат Зүтгэлтэн
Цахим холбоос
засварлах- Шог зураач С.Цогтбаяр: Хүн болгоны дээр счётчик гэж юм байдаг
- Шог зураач С.Цогтбаяр: Би хямдхан гар биш[permanent dead link]
- СГЗ, ШОГ ЗУРААЧ С.ЦОГТБАЯР: МОНГОЛЫН ХИЛ, ХИЛЧИД ИХЭМСЭГ БАЙГ
- "Би хэрхэн ажилладаг вэ?" -СГЗ, шог зураач С.Цогтбаяр
- С.Цогтбаяр: Сошиал зэрэгцээ ертөнцийг бий болгож байна. Хар л даа. Хэн ч тоодоггүй дорой эрд баатар байх боломжийг...
- Шог зураач С.Цогтбаяр - 100 жилийн дараа хүмүүс биднийг шоолно
- “ТОНШУУЛ”
- Шог зураач С.Цогтбаяр залууст "Зөв хандлагын ухаанд суралцахыг" онцлов
- САМАНДАРЫН ЦОГТБАЯР: ЧАДАХГҮЙ ЮМАНДАА ТЭЧЬЯАДАН ШУНАХ НЬ ЗОВЛОНГИЙН ЭХ ҮҮСВЭР
- САМАНДАРЫН ЦОГТБАЯР: БУХИМДАЖ ЯДАРГААТАХГҮЙ БАЙХЫН НУУЦЫГ БИ “ТОНШУУЛ”-ЫНХНААСАА ОЛЖ АВСАН
- Шог зураг
- ӨНӨӨДРИЙН УЛС ТӨРИЙГ ШОГ ЗУРГААР ИЛЭРХИЙЛБЭЛ НЭГ ИХ ОВООРОЛДСОН, БАРААН...