Кубизм (франц. cubisme, cube — куб гэсэн үгнээс гаралтай)- модернизмын үзэл баримтлалтай холбоотой баруун европын урлагийн нэгэн чиглэл юм. Пабло Пикассо болон Жорж Брак 1907 онд туйлын шинэ арга маяг болох кубизмыг суурийг тавьсан байна. Поль Сезанны бүтээлүүдээр урамшиж зоригжсон тэд ертөнцийг тусдаа хэсгүүдэд хуваажээ. Хэрэв Сезанн хавтгайг баримталдаг байсан бол кубистууд, эсрэгээр, өөрсдийн юмсыг тал талаас нь үзүүлж, тэднийг нэгэн зохицсон хэлбэрт нэгтгэдэг байв. Ийм хэлбэрээр тэд Сэргэн мандлын үеэс барууны урлагт зонхилсоор ирсэн төвлөрсөн алслалт дээр үндэслэгдсэн зургийн орон зайг эвдэв. Түүний оронд гадаад хэлбэр дээр биш, харин юмсын мөн чанарын мэдлэг дээр тулгуурласан уран сайхны чөлөөт зохиомж үүсчээ. Тийм аргаар кубистууд үзэгч объектыг янз бүрийн талаас нь ажиглан түүнийг бодит байдал дээр хэсэг хэсгээр нь харж, нэгдмэл байдлаар хүртэхүйн хэд хэдэн үзэл бодлыг хослуулж байв.

Зургийн цомог

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Кубизм – Викимедиа дуу дүрсний сан
 
Wiktionary
Wiktionary: Кубизм – Энэ үгийг тайлбар толиос харна уу