Рэгзэнийн Лувсансумьяа
Рэгзэнгийн Лувсансумьяа Рэгзэнгийн Лувсансумьяа нь хүний эрх, хүүхдийн эрх, тэгш хамруулах боловсролыг түгээх, олон нийтийг идэвхижүүлэх чиглэлээр ажилладаг хүний эрхийн зүтгэлтэн юм. Монголын Эмнести Интернэшнл байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн бүлгийн гишүүн.
Рэгзэнгийн Лувсансумьяа | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол |
Боловсрол | УлсынБагшийн Дээд Сургууль Марксизм Ленинизмийн оройн сургууль |
Мэргэжил | Биеийн тамирын багш
Газарзүйн багш Эдийн засагч |
Товч намтар
засварлахРэгзэнгийн Лувсансумьяа нь1946 онд Баянхонгор аймгийн Галуут суманд малчин айлын гэрт төрсөн. Бага насаа эцэг эхийн хамтаар мал маллаж өнгөрүүлсэн. Улмаар ерөнхий боловсролын сургууль, Биеийн тамирын багшийн курс, Багшийн дээд сургуулийн газарзүйн анги, Марксикм, Ленинизмын оройн сургуулийн Эдийн засгийн анги төгсч Улс төрийн дээд боловсрол эзэмшсэн.
Ажил эрхлэлт
засварлахАжил эрхлэлт Бага ангийн багш болон пионерийн удирдагч, биеийн тамирын багш, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч зэрэг ажлуудыг нийт 40 жил хийсэн. Монголын Эмнести Интернэшнл байгууллагад 1996 онд элсэн орсон цагаас хойш одоо хүртэл 23 жилийн хооронд оролцох ёстой ажлуудын ихэнхэд оролцож байсан. Эхлээд багш нарын бүлэгт, одоо Үйлдвэрчний бүлгийн гишүүн. Гишүүдийн сургалт, уулзалт, мэтгэлцээн, илтгэлийн уралдаан тэмцээн болон хүний эрхийн төлөө захидал бичих буюу гарын үсэг цуглуулах зэрэг ажлуудад тогтмол оролцдог.
Гавьяа шагнал
засварлах• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
• Алтан гадас одон,
• Ардын хувьсгалын ойн медалиуд
• Тусгаар тогтнолын 100 жилийн медаль
• Ардын Боловсролын Тэргүүний ажилтан тэмдэг
• Монголын Эмнести Интернэшнл байгууллагын Хүний эрхийн төлөө “Гар”шагнал