Роберт Змелик (Чех: Robert Změlík, 1969 оны 4 сарын 18-нд Простеёвт төрсөн) нь Чехийн хөнгөн атлетикч, 1992 оны Барселоны олимпын арван төрөлтийн аварга.

Роберт Змелик
Хөнгөн атлетик
Төрсөн огноо 1969 оны 4 сарын 18 (1969-04-18) (55 настай)
Төрсөн газар Простеёв
Төлөөлсөн улс:  Чехословак
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Барселона 1992 Арван төрөлт
Танхимын Европын АШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Женоа 1992 Долоон төрөлт
Төлөөлсөн улс:  Чех
 
Медалиуд
Танхимын дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр Парис 1997 Долоон төрөлт

Түүний хувийн дээд амжилт нь арван төрөлтөөр 8627 оноо (1992), долоон төрөлтөөр 6228 оноо (1997) бөгөөд тухайн үедээ улсынхаа дээд амжилтыг эзэмшиж байв. Змеликийн олимпын дэвжээнд гаргасан амжилт нь хожим дэлхийн дээд амжилт тогтооцгоосон Чехийн 2 шилдэг тамирчин Томаш Дворжак, Роман Шебрле нарт ихээхэн урам өгсөн юм.

Цахим холбоос

засварлах