Роберт Бош
Роберт Бош (герман. Robert Bosch; 1861 оны 9-р сарын 23-нд төрсөн— 1942 оны 3-р сарын 12-нд нас барсан) — германы инженер, зохион бүтээгч, томоохон аж үйлдвэр эрхлэгч. Robert Bosch GmbH компани үүсгэн байгуулагч.
Намтар
засварлахРоберт Бош 1861 онд Германы Ульм хотын ойролцоох Ахлбек (одоо Лангенаугийн хэсэг) хотод 12 хүүхэдтэй гэр бүлийн 11 дэх хүүхэд болж төржээ. Түүний эцэг Серватиус Бош нь чинээлэг тариачин байсан бөгөөд нийгмийн их боловсролтой, ном уншдаг хүн гэж тооцогддог байв. Тэрээр өөрийн зочид буудал, шар айрагны үйлдвэртэй бөгөөд төлбөр хураамж авдаг тусдаа газартай байжээ.
1869 оны хавар Бошийн гэр бүл Ульм хот руу нүүжээ. 1869-1876 онд Роберт Бош Ульм хотын дунд сургуульд суралцаж, дараа нь нарийн механикийн мастерын туслахаар ажилд оржээ. Практик сургалтанд хамрагдсаны дараа Бош Герман, АНУ (Нью-Йорк дахь Томас Эдисонтой), Их Британи (Германы Siemens компани) зэрэг янз бүрийн компаниудад долоон жил ажилласан байна. 1881 оны 10- сарын 1-нээс 1882 оны 10- сарын 1-ний өдрийг хүртэл 1 жил цэргийн 13 дугаар инженерийн батальонд сайн дурын үндсэн дээр цэргийн алба хааж, бага офицер, офицероор хаасан байна. 1894 онд Бош Штутгарт хотын Техникийн ахлах сургуульд лекц сонсдог байсан ажээ.
1886 оны 11-р сарын 15-нд тэрээр Штутгарт хотод "Нарийвчилсан механик ба цахилгааны инженерийн цех" (Герман: Werkstätte für Feinmechanik und Elektrotechnik) нэртэй өөрийн компаниа нээсэн. Хувийн бизнесээ нээсний дараа эхний жилүүдэд ашгийн дийлэнх хувийг шинэ тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулж байсан тул түүнд их хэцүү байсан байна. Энэ үед Бош голчлон цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхэлдэг байсан ч заримдаа үндсэн бус захиалга авахаас өөр аргагүй болдог байжээ. Тэрээр үйлчлүүлэгчиддээ унадаг дугуйгаар очиж үйлчилдэг байсан бөгөөд өөрийн ажилчдадаа ч мөн ингэж байхыг сургадаг байжээ.
1887 онд тэрээр гэрийн байгалийн хий асаах цахилгаан магнит төхөөрөмж зохиож нэвтрүүлсэн бөгөөд дараа нь амтомашины хөдөлгүүрийг мөн аргаар асаах төхөөрөмж зохиож "Даймлер" «Daimler» компаний Готлеб Даймлерын захиалгаар нийлүүлэх болжээ.
1930-аад оны дунд үеэс Герман дахь нацист дэглэм Бошийн энхийг сахиулах хүчин чармайлтыг гэнэт зогсоов. Бош зэвсгийн гэрээг хүлээн зөвшөөрч, дайны үеэр 20,000 орчим боолыг ажиллуулсан (үүнд "Лангенбиелау үйлдвэрт харгис хэрцгий хүчирхийлэлд өртсөн" хорих лагерийн 1200 орчим хоригдол багтсан). Энэ хооронд Бош Адольф Гитлерийн эсэргүүцлийг нууцаар дэмжиж, хамгийн ойрын хамтрагчидтайгаа хамт нацистуудын хавчлагад өртсөн хүмүүсийг албадан чөллөгөд явуулахаас аварч байжээ.
1941 онд 80 насны төрсөн өдрөөр нь А.Хитлер Бошийг "Pionier der Arbeit" (Хөдөлмөрийн анхдагч) цолоор шагнаж, жилийн дараа нас барахад Гуравдугаар Рейх түүнийг хүндэтгэж төрийн оршуулга хийсэн байна.
Бош 1942 онд Штутгарт хотод 81 насандаа таалал төгссөн. Тэрээр 1937 онд бичсэн гэрээслэлдээ хувьцааны ногдол ашгийг буяны үйлсэд зориулахыг заажээ. 1960-аад оны эхээр өв залгамжлагчид нь хувьцаагаа Robert Bosch GmbH (1921 онд Bosch үүсгэн байгуулж, дараа нь түүний нэрээр нэрлэсэн сан) руу шилжүүлжээ. Өнөөгийн байдлаар энэ байгууллага концерны дүрмийн сангийн 92 хувийг эзэмшдэг байна.