Ричард Лоренс Миллингтон Синг

Ричард Лоренс Миллингтон Синг (Англи: Richard Laurence Millington Synge, Ливерпүүлд 1914 оны 10 сарын 28-нд төрж, Норвичод 1994 оны 8 сарын 18-нд нас барсан) нь Их Британийн биохимич, Арчер Мартинтай хамтдаа хроматографийн хуваагдлыг нээснийхээ төлөө 1952 онд Химийн салбарын Нобелийн шагналыг хувааж хүртсэн эрдэмтэн юм.

Ричард Лоренс Миллингтон Синг
Төрсөн огноо1914 оны 10 сарын 28 (1914-10-28)
Ливерпүүл, Англи
Нас барсан огноо1994 оны 8 сарын 18
(79 насалсан)
Норвич, Англи
СалбарБиохими
Төгссөн сургуульВинчестер Коллеж
Тринити Коллеж, Кэмбриж
Алдаршсан зүйлchromatography
НөлөөлөлЖон Х. Хамфри
Нэр хүндтэй шагналуудХимийн салбарын Нобелийн шагнал (1952)
Жон Прайс Ветериллийн медаль (1959)

Тэрээр Жон Х. Хамфритай ойр дотно нөхөрлөдөг байв. Винчестер, Тринити Коллеж, Кэмбрижид боловсрол эзэмшсэн тэрээр бүх амьдралаа судалгааны ажил хийхэд зориулсан бөгөөд Лийдс хотод Ноосны Аж Үйлдвэрийн Судалгааны Холбоо (1941–1943), Лондон дахь Листерийн Урьдчилан Сэргийлэх Анагаах Ухааны Хүрээлэн (1943–1948), Абердины Роветт Судалгааны Хүрээлэн (1948–1967), Норвичийн Хоол Судлалын Хүрээлэнд (1967–1976) тус тус ажиллаж байжээ.

Лидст ажиллаж байхдаа Арчер Жон Портер Мартинтай хамтдаа төстэй химийн бодисуудын хольцыг ялгаж авах хроматографийн хуваагдлыг хөгжүүлж, аналитик химийн салбарт хувьсгал хийсэн билээ. Түүнчлэн 1942-оос 1948 онд грамицидины бүлгийн уураг болох пептидийн талаар судалгаа хийж байсан нь хожим Фредерик Сангер инсулины бүтцийг тодорхойлоход ашиглагджээ.

Синг мөн Хатан Хааны Химийн Нийгэмлэгийн Химийн Мэдээллийн Группийн няраваар хэдэн жил ажилласан.

Цахим холбоос

засварлах
  • Hugh Gordon (1996). "Richard Laurence Millington Synge. 28 October 1914-18 August 1994". Biographical Memoirs of Fellows of the Royal Society. 42: 454–479. doi:10.1098/rsbm.1996.0028.
  • Sidney Elsden. "Richard Laurence Millington Synge" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2007-10-29. Татаж авсан: 2010-09-21. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help)