Ринчингийн Чадраабал
Ринчингийн Чадраабал (1931-1994) нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтой малчин юм.
Намтар
засварлахТэрээр 1931 онд Ховд аймгийн Чандмань суманд малчин ард Ринчингийн 2 дахь хүү болж төрсөн. Бага насандаа эцэг эхийнхээ гар дээр өсөж эрийн цээнд хүрээд хугацаат цэргийн албанд татагджээ. Цэргийн албаа хааж ирээд нутгийн бүсгүй болох, Бөх Жанжийн удам Жамсрангийн Даваажавтай ханилан сууж, 5 хүү, 6 охин төрүүлэн өнөр өтгөн айл гэр болсон.
1958 онд Чандмань сумын Шинэ зам нэгдэлд хоньчноор ажиллаж байгаад 1994 онд таалал төгссөн билээ.
Түүний хүүхдүүдээс мянгат, аварга малчин олон төрөн гарч, аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн, орон нутагтаа өнөр өтгөн айл гэр болцгоон амьдарч байна. Нэг хүү нь улсын заан Бямбадорж.
Гавьяа шагнал
засварлах- Ардын их хурлын депутатаар 2 удаа сонгогдсон
- Сүхбаатарын одон
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- Алтан гадас одон
- Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиуд
- 1979 оны 12 дугаар сарын 01-ны №368 тоот тогтоолоор Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол хүртсэн.