Риксдаг (швед. riksdag, швед. riks -улсын, төрийн: швед. dag - хурал, цуглаан) - пропорциональ системээр дөрвөн жилийн хугацаатай сонгогддог 349 гишүүнээс бүрдсэн Швед улсын нэг танхимтай парламент юм. Риксдагийг даргыг - Тальман (talman) гэдэг байна. Риксдаг нь Швед улсыг удирдах дээд, хууль тогтоох байгууллага юм. Риксдагийн ордон нь Стокхольм хотын төвд Хельгеандсхолмен арал дээр байрладаг байна. Риксдагийн дарга Ерөнхий сайдад нэр дэвшигчийг парламентад санал болгодог хуультай ажээ.

Риксдагийн хурлын танхим

Түүх засварлах

1435 онд Дани-Швед-Норвегийн хаан, Кальмарын Холбооны анхны хаан Помераны Эрикийг эсрэг ард түмний бослогын үеэр Арбога хотод анх удаа "Нийгмийн давхаргуудын хурал"-ыг хуралдуулжээ. Нэг онцлог шинж чанар нь тариачид, хотын иргэд, язгууртнууд, лам нар гэсэн дөрвөн давхаргын төлөөлөл нэг дор цугларсан нь тэднийг Шведийн анхны бүх ангиудыг төлөөлөх байгууллага гэж үздэг байна. 1435 онд Арбога хотод болсон тус хурал бослогын удирдагч Энгельбрект Энгельбректссон (швед. Engelbrekt Engelbrektsson; 1390-1436) тус улсын удирдагч хэмээн тунхагласан байна.

Хожим Риксдаг нь 17-18-р зуунд төрийн үүргийг урьдчилан тодорхойлсон I Густав буюу Густав Васа-г эрх барихад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. 1561 онд орчин үеийн өнөөгийн нэрээ авч, 1611 онд түүний чиг үүргийг тодорхойлсон: хууль батлах, гадаадын оронтой холбоо тогтоох, эрх мэдэл, дайн зарлах гэх мэт "Эрх чөлөөний эрин" (1718-1772) үед хууль тогтоох үндсэн байгууллага байсан бол 1772 оноос хойш зөвхөн хааны шийдвэрээр хуралдаж байжээ. 1866 онд энэ нь хоёр танхимтай болсон (Нэгдүгээр танхим (Första kammaren) ба Хоёрдугаар танхим (Andra kammaren). Ерөнхий сайд асан Улоф Палмэгийн 1969-1971 онд хийсэн шинэчлэлийн үр дүнд Шведийн парламент нэг танхимтай болсон байна.

Бүтэц засварлах

 
Шведийн парламент "Риксдаг"

Риксдагт парламентын 15 байнгын хороо байдаг бөгөөд тус бүр нь 17 суудалтай бөгөөд сүүлийн сонгуулиар намуудын авсан мандатын тоотой хувь тэнцүүлэн хуваарилдаг байна.

2018 оноос Риксдагийн даргаар Анрдеас Норлен /Andreas Norlén/ сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тэрээр 3 орлогч даргатай байдаг байна.

Сонгууль засварлах

Риксдагийн ээлжит сонгуулийг дөрвөн жилд нэг удаа буюу есдүгээр сарын хоёр дахь ням гарагт бүх нийтийн шууд нууц санал хураалтаар явуулдаг (сүүлийн сонгууль 2018 оны 9-р сарын 9-ний ням гаригт болсон). Мөн өдөр бүс нутгийн байгууллагууд (Ландстинг) болон орон нутгийн хотын захиргаадын хурлын сонгууль болдог байна. Риксдагийн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 18 нас хүрсэн Шведийн иргэд сонгууль өгөх эрхтэй байдаг ажээ.

Улсын хэмжээний сонгуулийн дүнг Сонгуулийн газар (Valmyndigheten), мужийн хэмжээнд — орон нутгийн захиргаа, хотын хэмжээнд - хотын сонгуулийн газар (Valnämnd) тоолж гаргадаг байна.


2022 оны 5 дугаар сард Риксдагийн Тэргүүн дэд дарга Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад албан ёсоор айлчилсан.


Албан ёсны цахим хуудасны хаяг: https://www.riksdagen.se/en/