Рибонуклейн хүчил
Рибонуклейн хүчил буюу РНХ нь полимерыг бүрдүүлдэг олон нуклеотидуудаас бүрдсэн нуклеиний хүчил юм. Нуклеотид бүр нь азотлог суурь, рибозын чихэр, фосфатаас бүрэлддэг. РНХ нь Дезоксирибонуклеиний хүчил (ДНХ)-ээс генетикийн мэдээллийг уургуудад хөрвүүлэх процесст хэд хэдэн чухал үүргийг гүйцэтгэдэг. Нэг төрлийн РНХ нь ДНХ болон рибосом гэгддэг уургийн нийллэгжилтийн хооронд мэдээлэл илгээгч маягаар ажилладаг бол харин бусад нь уургийн нийллэгжилтэнд ашиглагдах амин хүчлүүдийн молекулуудыг зөөх замаар ажиллаж рибосомуудын бүтцийн голлох хэсгүүдийг бүрдүүлдэг ба эсвэл идэвхтэй генүүдийг өөрчилдөг байна.
ДНХ нь дезоксирибонуклеиний хүчил гэдгийн товчлол бөгөөд харин РНХ нь рибонуклеиний хүчил гэдгийн товчлол юм. РНХ нь ДНХ-тэй тун төстэй боловч цөөн хэдэн бүтцийн чухал ялгаагаар ялгагддаг. РНХ нь ихэвчлэн ганц хэлхээтэй бол ДНХ нь ихэвчлэн хос хэлхээтэй байдаг. РНХ-ийн нуклеотидууд нь рибозуудыг агуулдаг бол ДНХ-ийнх дезоксирибозуудыг (хүчилтөрөгчийн нэг атом дутуу рибозын төрөл) агуулдаг. РНХ нь ДНХ-д байдаг тиминий оронд өөрийн найрлагандаа урацил нуклеотидыг ашигладаг. РНХ нь ДНХ-ээс РНХ полимераз гэгдэх ферментээр хөрвүүлэгддэг.
Нуклеиний хүчлийг анх 1868 онд Иоганн Фридрих Мишер (1848-1895) нээсэн. Тэрээр үүнийг бөөм (nucleus) дотроос олсон учраас 'нуклеин' гэж нэрлэжээ. Сүүлд нь бөөмгүй прокариот эсүүд мөн нуклеиний хүчлийг агуулдгийг нээн илрүүлжээ. Торбёрн Касперсон, Жеан Бражет, Жак Шултц нарын хийсэн туршилтууд дээр үндэслэн 1939 оноос хойш уургийн нийллэгжилтэнд РНХ-ийн үүрэг буйг таамаглаж ирсэн байна. Губерт Шантрен рибосом дахь уургуудын нийллэгжилтэнд РНХ нь мэдээлэл илгээгчийн үүрэг гүйцэтгэдэг болохыг гаргаж тавьсан. Эцэст нь Северо Очоа РНХ-г нээж 1959 онд Анагаахын шинжлэх ухааны Нобелийн шагналыг хүртсэн. 1964 онд Роберт В. Холлей хөрөнгөний РНХ 77 нуклеотидуудын дарааллыг илрүүлсэн бөгөөд Холлей 1968 онд Анагаахын шинжлэх ухааны Нобелийн шагналыг хүртжээ. 1976 онд Гентийн их сургуульд Вальтер Фиерс болон түүний баг MS2 бактериофагийн РНХ-ийн нуклеотидын дарааллыг бүрэн тодорхойлсон.[1]
Эшлэл
засварлах- ↑ Fiers W et al., Complete nucleotide-sequence of bacteriophage MS2-RNA - primary and secondary structure of replicase gene, Nature, 260, 500-507, 1976